CGTN мэдээ
Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хэнань мужид ажиллах үедээ хэлэхдээ, шинэ эрин, шинэ аялалд Хэнань муж намын төв хорооноос гаргасан төвийн бүс нутгийг хүчирхэгжүүлэх, хатан голын сав газрын экологийн хамгаалалт, өндөр чанартай хөгжил зэрэг стратегийн зорилтыг тууштай хэрэгжүүлж, тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэх ажлын ерөнхий өнгө байдлыг баримталж, өөрчлөлт нээлтийг иж бүрэн гүнзгийрүүлэн, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоо, хүчирхэг хөдөө аж ахуйн мужийг байгуулахад анхаарч, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн засаглалыг бэхжүүлэх, экологи, байгаль орчныг хамгаалахад анхаарч, соёлын хөгжил цэцэглэлтийг ахиулж, өндөр чанартай бүтээн байгуулалт, үр ашигтай засаглалаар дамжуулан төв нутгийн Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг ахиулах шинэ хуудсыг бичихийг онцолж байна гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, энэ он гарснаас хойш Хятад улсын зарим бүс нутагт ган гачиг үргэлжилсээр байна. Холбогдох байгууллагууд усны нөөцийн хуваарийг чангатгаж, хот, хөдөөгийн иргэдийн усан хангамж, газар тариалангийн усалгааны хэрэгцээг хангахад нягт хамтран ажиллах ёстой. Ган болвол үер болж магадгүй учраас үерийн гамшгаас сэргийлэх ёстой. Үерийн улирал ирж, орон нутаг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөвлөгөөг хангасан, хариу арга хэмжээг бэлэн байлгах ёстой. Гэнэтийн үер, гуслалт, гулгалт зэрэг байгалийн гамшигт өртөмтгий бүс нутагт онцгой байдлын хариуцлагыг бүрэн хэрэгжүүлэх ёстой гэжээ.