Энтертайнмент

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Нийтэлсэн

Монгол Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох 11 шатарчныг тодруулах хагас шигшээ тэмцээн тавдугаар сарын 23-нд эхэлсэн.

Эрэгтэй нээлттэй ангилалд 91 шатарчин өрсөлдөж байгаа бол эмэгтэй 94 шатарчин Улсын аваргын шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө оюун ухаанаа уралдуулж байна.

Эмэгтэйчүүдээс 6 өргийн дараагаар хэдхэн хоногийн өмнө Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Мөнгөнзул 5.5 оноотой тэргүүлж, түүний дараагаар их мастер Б.Мөнгөнтуул, Э.Энхрий нар ижил 5.5 оноотой бичигдэж байна. Тэмцээний тав дахь өрөгт Б.Мөнгөнтуул – Б.Мөнгөнзул нар оноолт тааран тоглож, тэнцсэн юм.

Харин эрэгтэйчүүдээс зургаан өргийн дараагаар ах дүү хоёр С.Чингүүн, С.Билгүүн нар тус бүр 5 оноотой өнгөлж явна. Ч.Чингүүн нэгд бичигдэж байгаа бол их мастер С.Билгүүн 3 жагсаж байна.

Тэдний дунд Х.Итгэлт, дөрөвдүгээр байрт мөн 5 оноотой Ү.Агьбилэг бичигдэж байна.

Энэ тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр 11 тамирчин шигшээ тэмцээний эрхээ авна. Үүн дээр өмнөх УАШТ-ий аварга шатарчин нэмэгдэж 12 шатарчин шигшээ тэмцээнд өрсөлдөх юм.

Exit mobile version