Нийгэм
Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ
Эдийн засагч Ц.Лут-Очир бусдад зодуулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандсан ч түүний гомдлыг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагдаагийн байгууллагаас хаасан талаар тэрбээр мэдэгдсэн.
Тэгвэл энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас “Энэ сарын 25-ны өдрийн 01.30 цагийн орчимд иргэн Л-ээс БГД-ийн 3 хороо 53 дугаар байрны урд зодууллаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс бүртгэлд авч, биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж, бусад нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээллээ.
Сануулахад, тэрбээр тавдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т хандсан бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор үл таних хүмүүс биед нь халдсан байж болзошгүй гэж мэдээлсэн юм.