Улс төр

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийтэлсэн

УИХ-ын баасан гарагийн /2025.05.23/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ дахь төсвийн байнгын хороонд шилжүүлснийг мэдэгдсэн.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр (2025.05.26) 11:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон төвсийн хүрээ өргөн цар хүрээтэй учир энэ долоо хоногийн ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдахаар байна.

Exit mobile version