Боловсрол

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Нийтэлсэн

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их Хурал 06 дугаар сарын 01-ний дотор батална.” гэж тус тус заажээ.

Энэ дагуу “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр хэлэлцэж байна. Зургаадугаар сарын 1-ний өдөр ирэх даваа гараг бөгөөд амралтын өдөр тохиож байна.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Говийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөг бид баталж чадахгүй, бидэнд туршлага байхгүй тулл япончуудаар хийлгэсэн нь дээр. Гэхдээ төр хэт данхайсан нь үнэн. Үйлчилгээний ажилтнууд нь хүртэл ширээнийхээ араас босдоггүй, иргэндээ хүрч үйлчилдэггүй.

УИХ-ын гигүүн Д.Бум-Очир: Ирэх жилүүдэд олон сургууль барих гэж байгаа нь сайн хэрэг. Гэвч багш алга. Манай багш нар БНСУ-д ажиллаж байна. Тэднийг эх оронд нь авчрахын тулд цалинг нь нэмэх хэрэгтэй байна. Залуу багш нар хамгийн бага цалинтай. Эсвэл хувьсах зардлаа нэмэх хэрэгтэй. Ийм бололцоо байна уу?

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: Багшийн үндсэн цалин 1,1 сая төгрөг байна. Тэтгэвэртээ суусан хүмүүсийг эргүүлэн урьсан, багшийн нэр хүндийг өсгөх ажил хийж байна. Цаашид багш нар гэр бүлээ бүрэн тэжээх чадвартай байх ёстой. Эрэгтэй багш нар цөөрсөн нь цалин бага байгаатай шууд холбоотой. Иймд УИХ энэ асуудлыг дорвитой шийдэх хэрэгтэй. Багшийн хомстолыг шийдэхээр 6 багц ажил төлөвлөн хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа: Шалгуур үзүүлэлтүүдийн талаар асуумаар байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмнэ гэжээ. Хүртээмж гэж юуг хэлж байна вэ? Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлснийг ойлгох уу? Алслагдсан сумдад тусламж үзүүлснийг хэлэх юм уу? Ядаж өгүүлбэрээ дуусга л даа. ЭМЯ ирэх жилийн зорилтуудаа харсан уу? уншсан уу? Өрхийн эрүүл мэндэд зарцуулдаг зардал хэдэн төгрөгөөр буурах вэ?

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:  АХБ-тай хамтран теле-медицинийг нэвтрүүлнэ, хиймэл оюун ухааныг ажилдаа ашиглаж эхэлнэ.

Exit mobile version