CGTN мэдээ
Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги
Гурвалжин хэлбэр нь байгаль дахь тогтвортой бүтэц. Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчин гурвыг нэгтгэсэн стратеги нь орчин үеийн улс орныг бүтээн байгуулахын “Алтан гурвалжин” тулгуур тогтолцоо юм.
1995 онд ХКН нь шинжлэх ухаан технологиор улс орноо хөгжүүлэх стратегийг анх дурдсан бол 2002 онд боловсон хүчинд түшиглэн улсаа хүчирхэгжүүлэх стратеги дэвшүүлж, 2012 онд шинжлэх ухаан технолгийн инновацийн хөдөлгөх хүчээр хөгжих стратегийг боловсруулан хэрэгжүүлжээ.
2022 онд Ши Жиньпин дарга ХКН-ын 20 дахь удаагийн бүх улсын төлөөлөгчдийн их хурал дээр шинэ эринд боловсрол шинжлэх ухаан технологи, боловсон хүчин “гурвыг нэгтгэсэн” стратеги бол орчин үеийн улс орныг иж бүрэн хөгжүүлэхийн үндэс суурь, стратегийн тулгуур хэмээн онцолсон бөгөөд хоёр жилийнх нь дараа “Боловсрол шинжлэх ухаан технологи боловсон хүчний систем механизмын шинэчлэлийг уялдаатай өрнүүлж, боловсон хүчин, шинжлэх ухаан технологи хүчирхэг байснаас үйлдвэрлэл, эдийн засаг, улс орон хүчирхэг болгох хөгжлийн замналаар замнан, өндөр чанартай хөгжлийн үр дүнг олон дахинаар нэмэгдүүлэх хэрэгтэй” гэжээ.
Боловсрол бол үндэс, улс орны хөгжлийн суурийг бататгадаг. 1.4 тэрбум хүн амтай Хятад улсын хувьд боловсролын нөөц тэнцвэргүй, үйлдвэрлэл боловсрол судалгааны системийн уялдаа нэгдэл хүрэлцэхгүй зэрэг асуудал оршиж байсан хэдий ч өдгөө зарим технологи, төхөөрөмжийн салбар нь АНУ-ын хориг, хязгаарлалд нүүрлэх боллоо. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятад улс боловсролын нөөцийн хуваарилалтаа сайжруулж, мэдлэг технологи түгээн, хот хөдөө, бүс нутаг, сургууль хамт олон хоорондын ялгаа зөрүүг багасган, голлох салбарт тулгам шаардагдаж буй боловсон хүчин болон дэвшилтэт технологи эзэмшсэн боловсон хүчнийг яаралтай бэлтгэн, эрдэмтэн судлаачид чип, хиймэл оюун ухаан зэрэг АНУ-ын хориг тавьж буй салбарт технологийн дэвшил гаргахыг урамшуулан дэмжиж байна. Хятад улсын шинжлэх ухаан технологийн салбарын боловсон хүчин өдгөө 112 саяыг давж байгаа юм.
Шинжлэх ухаан технологи нь улс ардын эдийн засгийн тогтвортой хөгжилд хөдөлгүүр болдог. Хятад улс тус салбарын судалгаанд оруулах санхүүжилтээ нэмэгдүүлсээр бөгөөд 2024 оны байдлаар, 500 тэрбум ам.долларыг давсан байна.
Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчин гэсэн “алтан гурвалжин” хүчин зүйлийг системтэй уялдуулах нь Хятадын уламжлалт соёлын системтэй сэтгэхгүй, уялдаатай хамтын ажиллагааг төвлөрүүлсэн тусгаж байгаа юм. Засгийн газар индэр байгуулж, аж ахуйн нэгж хэрэглээний боломжийг бий болгож, их дээд сургуулиуд нь чадварлаг хүчин бэлтгэж өгдөг тул “Үйлдвэрлэл боловсрол судалгаа уялдсан” өвөрмөц экологийг бүрдүүллээ.
Уг стратеги нь амжилттай хэрэгжин, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд хөгжлийн бат суурь, тулгуур тогтолцоог ханган өгч байгаа бөгөөд улс орны өнцөг булан бүрд ажиллаж буй олон салбарын хүмүүст ур чадвараа гаргах өргөн боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.