CGTN мэдээ
Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө
Тавдугаар сарын 25-нд Хятадын төв радио телевизийн Нийгэм боловсролын нэвтрүүлгийн төв, Жэжян дахь салбар, Технологийн газраас хамтран зохион байгуулсан “CMG дэлхийн роботын цуврал тэмцээн”-ий тулааны тэмцээн Ханжөү хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ бол хүн дүрст роботуудын дэлхийн анхны тулааны тэмцээн бөгөөд дэлхийн үзэгчдэд зориулсан шинжлэх ухааны үзэсгэлэнгийн тэмцээн юм. Энэхүү арга хэмжээг Хятадын төв радио телевизийн Шинжлэх ухаан, боловсролын суваг, Мэдээллийн суваг, Видео, Нийгэм боловсролын сураг, Спортын суваг, Шинэ медиа платформуудаар гадаад дотоодын платформ дээр шууд дамжуулж, дэлхийн үзэгчдэд хамгийн ойр зайнаас технологийн амьдралд авчирсан мэдрэмжийг ойлгох боломжийг хангажээ.
Энэхүү үйл явдлын сонирхолтой тулааны хөдөлгөөн, мэргэжлийн болон шинжлэх ухааны нарийвчилсан тайлбарууд нь “хүн-машины хамтын зохицол” технологийг ирээдүйн амьдралд ашиглах талаар хүмүүст ихийг бодож сэтгүүлсэн төдийгүй робот технологийн чадавхи, хөгжлийн талаар интернетэд халуухан хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Өнөөдөр, роботууд хиймэл оюун ухаан, хүн-машины хамтын зохицол, механик дизайн, үйлдвэрлэлийн хүчин чадвар хурдацтай хөгжиж байна. Ялангуяа Хятад улс робот үйлдвэрлэлийн сүлжээг нэгтгэх чиглэлээр системтэй тэргүүлэх давуу үйлдэл үзүүлж байна.