Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Энхийн найдвар: Орос-Украины ээлжит яриа хэлэлцээ

Нийтэлсэн

Талууд 2022 оны 3 дугаар сараас хойших анхны шууд яриа хэлэлцээг тавдугаар сарын 16-нд Истанбулд хийсэн бөгөөд үүний үргэлжлэл болгон энэ удаагийн уулзалтыг хийх гэж байна.

Украины Батлан хамгаалахын сайд бөгөөд энхийн хэлэлцээнд Украины талыг төлөөлөгчдийн тэргүүн Рустем Умеров мэдэгдэхдээ “Бид Оросын талаас 6 дугаар сарын 2-нд хийх уулзалтад зориулан энхийн ‘санамж бичиг’ ирүүлэхийг хүлээж байна. Ийм баримт бичиг нь яриа хэлэлцээ хий дэмий болохоос сэргийлж, бодит ахиц гаргахад ойртуулна” хэмээсэн байна.

Умеровын мэдэгдсэнээр, Украины тал байр сууриа илэрхийлсэн баримт бичгийг ОХУ-ын төлөөлөгчдийг тэргүүлэгч Владимир Мединскийд албан ёсоор хүлээлгэн өгөөд байгаа аж.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гарагт мөн мэдэгдэл хийхдээ “ОХУ тогтвортой байдал, энх тайвныг тогтоохын тулд Украинтай дараагийн шатны шууд хэлэлцээг 6-р сарын 2-нд Истанбулд хийх санал тавьсан” гээд, “Энхийн үйл явц амжилтад хүрэхийг үгээр биш, чин сэтгэлээсээ хүсэж буй бүх хүн Орос-Украины шууд хэлэлцээний шинэ үе шатыг Истанбулд хийхийг дэмжинэ гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Олон улсын оролцоо: Энхийн яриа хэлэлцээнд улс орнуудын гүйцэтгэж буй үүрэг

ОХУ болон Украин хоорондын энхийн яриа хэлэлцээнд гуравдагч улс орнууд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэр дундаа БНХАУ нь аливаа зөрчил, сөргөлдөөнийг дипломат замаар буюу яриа хэлэлцээгээр шийдвэрлэх байр суурь баримтлан, хоёр талд тэнцвэртэй хандсаар ирсэн.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэ онд ОХУ-д айлчлах үеэрээ энхийн хэлэлцээг тууштай дэмжиж буйгаа мэдэгдэж, “Зөрчилдсөнөөр юу ч хожихгүй, харин энх тайвныг эрхэмлэх нь бүгдэд тустай” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Хятад улс сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд энхийн хэлэлцээнд зуучлагчийн үүргийг эрчимтэй гүйцэтгэх болсны нэг тод жишээ бол Ойрх Дорнодод Саудын Араб болон Ираны хооронд зуучилж, талуудын харилцаа сэргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн явдал билээ.

ОХУ болон Украины энхийн хэлэлцээнд ч Хятад улс төвийг сахиж, эв зүйг эрхэмлэж, яриа хэлэлцээний аргаар сөргөлдөөнийг шийдвэрлэхийг ийнхүү уриалсаар байна.

Үүний зэрэгцээ Турк улс сөргөлдөгч талуудын аль аль талынх нь хувьд геополитикийн чухал түнш учраас хоёр улсын яриа хэлэлцээний гол индэр болж, бүс нутгийн тогтвортой байдал, эв зүйг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.

ОХУ болон Украин хоорондын энхийн хэлэлцээний ээлжит үе шат бол зүгээр нэг уулзалт бус, бүс нутгийн тогтвортой байдал, олон хүний амь, амьдралыг шийдэх үнэ цэнтэй үйл явц юм. Энэ удаагийн уулзалтаар сөргөлдөөнийг зогсоох бодит ахиц гарах эсэхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

Г.Солонго

Дэлхий18 цаг өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр18 цаг өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм18 цаг өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент18 цаг өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент18 цаг өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч19 цаг өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий21 цаг өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм21 цаг өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм21 цаг өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн