Эдийн засаг
Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг сэргээхээр ажиллаж байна
Монгол Улс, ОХУ-ын эрх баригчид хоёр нийслэл хотын хооронд шууд нислэгийг сэргээхээр ажиллаж байна гэж ОХУ-ын Агаарын тээврийн холбооны агентлаг мэдээлжээ. Энэ асуудлыг ОХУ-ын агаарын тээврийн Росавиация агентлагийн орлогч дарга Алексей Буевичийн Монголд хийсэн айлчлалын үеэр ярилцсан байна.
Өдгөө тус хоёр улсын хооронд зөвхөн Оросын агаарын тээврийн компаниуд Эрхүү болон Красноярск хотуудаас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байна. Монголын тал БНХАУ-ыг оролцуулан агаар, сансрын эрэл хайгуул явуулах гурван талт хамтарсан сургуулилт зохион байгуулах санаачилга гаргажээ. Мөн хоёр улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг талууд хөнджээ.