Улс төр
Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

УИХ-ын нэгдсэн чуулган 69 гишүүнтэй буюу 54 хувьтай ирцтэй эхэлж 15мин үргэлжлээд өндөрлөлөө. Өнөөдрийн хурлаар;
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /үргэлжлүүлэн/
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар санал авч, өнөөдрийн хуралдааныг хаалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: “Гишүүд байнгын хорооны хуралдаа идэвхтэй оролцож, асуудлыг УИХ-ын чуулганд хэлэлцүүлэхэд анхаарахыг хүсье. Өчигдөр гэхэд Хууль зүйн байнгын хорооны нэг хууль гурав дахь удаагаа ажлын хэсэг рүү буцаагдаж байна. Ажлын хэсгийн гишүүд нэг заалт дээр маргалдаж, бие биедээ “ацаг тавиад”, асуудлыг хойшлуулах тохиолдлууд гарч байна. Үүнд гишүүд зөвшилцлийн арга замаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал дээр байр сууриа илэрхийлж ажиллахыг хүсье. Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-ын чуулганд орох боломж хангагдахгүй байна. Байнгын хорооны хурлыг удаа дараа үймүүлсэн гэсэн мэдээлэл байна. Тиймээс гишүүд үүнд анхаарлаа хандуулахгүй бол УИХ-ын үйл ажиллагаанд саатал үүсэх эрсдэлтэй байна” гэв.
