Дэлхий

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийтэлсэн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьсны дараа Хятадад айлчлахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

Тодруулбал талууд пүрэв гарагт худалдааны дайнаас хойш анх удаа холбогдох асуудлаар утсаар ярьсан. Цаг гаруй хугацаанд үргэлжилсэн тэдний яриа “эерэг үр дүнд” хүрсэн гэдгийг Трамп хэлжээ.

Тэрбээр “Ши намайг БНХАУ-д урьсан. Би түүнийг Цагаан ордонд урьсан. Бид хоёулаа урилгыг хүлээн авсан учраас эхлээд би тэргүүн хатагтайтай цуг Хятадад айлчилна.

Үүний дараа Ши Жиньпин энд тэргүүн хатагтайн хамтаар айлчилна гэж найдаж байна” гэв.

Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр энэ удаагийн яриаг Трамп санаачилсан бөгөөд 2025 он гарснаас хойш хоёр дахиа утсаар ярьж буй нь энэ юм.

Энэ оны нэгдүгээр сард Трампыг тангаргаа өргөхийн өмнө тэд утсаар ярьсан.

Талууд өнгөрсөн сард импортын татварыг бууруулах тохиролцоонд хүрсэн. Тодруулбал АНУ-аас оноогоод байсан 145 хувийн татвар, Хятадын талаас тогтоогоод байсан 125 хувийн татварыг 90 хоногийн хугацаанд харилцан бууруулахаар болсон.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version