Бидэнтэй нэгд

Энтертайнмент

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Нийтэлсэн

“Opozit” хамтлаг 20 жилийн ойдоо зориулан Төв цэнгэлдэх хүрээлэнд  “Болор цом” нэртэй тоглолтоо энэ сарын 7-нд хийх гэж байна. Энэ талаар МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал, зохиолч, сэтгүүлч О.Энхжавхлангаас тодрууллаа.


-“Opozit” хамтлаг тоглолтоо “Болор цом” гэж нэрлэжээ. МЗЭ-тэй хамтарч  байгаа юм уу. Яагаад энэ хамтлаг ийм нэртэй тоглолт хийх болсон юм бол?

-“Opozit” хамтлагийн энэ тоглолтын тухай бид мэдсэн. Гишүүд маань ч өөрсдөө бидэнд хандсан. “Болор цом” нэртэй тоглолт хийх нь, МЗЭ-ээс албан ёсны зөвшөөрөл авсан юм уу гээд. Тэр дагуу бид тус тоглолтын ерөнхий продюсер Ж.Энхжаргалантай холбогдсон. Түүнтэй холбогдоод юу гэж тохиросн бэ гэхээр “Болор цом” гэдэг соёл, урлагийн арга хэмжээг явуулах албан ёсны барааны тэмдэгтэй эрх нь МЗЭ-д байдаг. Тиймээс та бүхэн ямар учраас энэ тоглолтоо “Болор цом” гэж нэрлэсэн бэ гэдгийг асуусан. Ж.Энхжаргалан хариулахдаа нэгдүгээрт, манай  “Opozit” хамтлагийнхан залуусын дунд нэртэй, хэрэв гудамжны “Болор цом” гэж байдаг бол бараг тэрийг хүртэхээр гэсэн яриа залуусын дунд байдаг. Тэр ярианаас үүдээд тоглолтоо тэгж нэрлэсэн. Хоёрдугаарт, бид энэ тоглолтоороо дамжуулаад болор ертөнцөд байгаагаар зохиомжилж, тоглолтын тайз карзаз, сурталчилгаа зэрэг  бүх  юмаа хийж байгаа. Тиймээс тоглолтоо ингэж нэрлэсэн юм шүү гэсэн.

-МЗЭ үүнийг нь зөвшөөрч байгаа юм уу?

-МЗЭ хоёр зүйл дээр тохирсон. “Адилхан уран бүтээл хийдэг хүмүүсийн хувьд та бүхнийг дэмжиж байна. Тэр тусмаа тоглолтынхоо тасалбарыг борлуулаад нэлээн удчихсан. Тасалбарын борлуулалт нь нэлээн өндөр дүнтэй явж байгаа ийм үед адилхан уран бүтээлч хүмүүсийн хувьд МЗЭ-ийн зүгээс  заавал тэгэх ёстой, ингэх ёстой гэж та бүхний ажилд саад болохгүй. Гагцхүү дараах хоёр зүйл дээр тохиръё. Нэгдүгээрт, энэхүү тоглолт дээр МЗЭ болоод МЗЭ-аас зохион байгуулдаг “Болор цом” наадамтай холбоотой, зохиолч, яруу найрагчид руу хандсан, доромжилсон, дайрсан ямар нэгэн үг, яриа, уриалга гаргахгүй гэдэгт итгэж байна гэдгээ  тэдэнд хэлсэн. Яагаад гэвэл, “Болор цом” бол МҮОНРТ-тэй хамтран хийдэг тэр л “Болор цом”-оор хүмүүсийн оюун санаанд бууж байгаа. Тиймээс зөвшөөрөл авалгүй тоглолтоо ингэж нэрлээд явж байгаа тохиолдолд манай байгууллага руу өдөөн хатгасан, мэргэжлийн зохиолчид, тэр тусмаа “Болор цом” наадмыг гутаан доромжилсон үг яриа гаргавал бид гомдол гаргана шүү гэдгийг хэлсэн. Хоёдугаарт, тохирсон зүйл бол энэ жил МЗЭ-ээс эрлэн гаргадаг “Утга зохиол,урлаг” сонины 70 жил, “Цог” сэтгүүлийн 81 жилийн ой тохиож байгаа. Иймд “Утга зохиол,урлаг” сонины 70 жил, “Цог” сэтгүүлийн 81 жилийн ойг тэмдэглэх захиалга, сурталчилгаан дээр та бүхнийг дайчилна шүү, тусламж үзүүлээрэй гэж хэлсэн. Үүнд маань ерөнхий продюсер Ж.Энхжаргалан “болно” гэсэн хариулт өгсөн. Ингэж тохирсон учраас бид энэ тоглолтыг “Болор цом” гэж нэрлэхэд саад болохгүй гэсэн байр суурьтай байна.

-Цаашид яах ёстой вэ. Өөр хэн нэгэн “Болор цом” нэрээр  юм хийгээд байж болохгүй байх?

-Ер нь бол Оюуны өмчийн эрхийн үүднээс, хуулийн  дагуу “Болор цом” гэдэг нэрийн барааны албан ёсны тэмдэгт, гэрчилгээг МЗЭ эзэмшдэг учир ижил төстэй тоглолт хийсэн тохиолдолд бидэндтэй заавал лицензийн гэрээ байгуулах ёстой юм байна лээ. Тэр гэрээндээ тодорхой нөхцлүүдийг  зааж өгөх ёстой. Тэгэхээр бид “Opozit” хамтлагийг адилхан уран бүтээлчийн хувьд дэмжиж байна гэдгээ хэлээд ямар нэгэн  арилжааны зүйл хүсээгүй. Харин хоёр зүйл дээр тохирсон. Тэгэхээр “Opozit” хамтлагийнхан хэлсэндээ хүрээд, манай олон жилийн түүхтэй “Утга зохиол,урлаг” сонин,  “Цог” сэтгүүлийг залуу хойч үеийнхэнд танилцуулахад үүргээ гүйцэтгэнэ, амласандаа хүрнэ гэж итгэж байна.

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн