Энтертайнмент
Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?
“Сэлэнгэ Бодонс”-ийн тоглогчийн хувиар бидний ойрын танил, NBA-гийн том одын хувиар Дэлхийн танил Демаркус Казинс “Денвер”-ийн Никола Йокичийг яагаад супер од гэж боддоггүйг сонирхоорой.
“Чамайг зөвхөн АНУ-д л мэддэг бол чи супер од биш. Ер нь би Йокичийг супер од гэж боддоггүй. NBA бол Дэлхийн брэнд. Аугаа том зүйл. Гэхдээ Дэлхий дахины хэмжээнд нөлөөлж эхэлсэн цагтаа л супер од болдог юм.
Йокич ямар ч сайн тоглогч байлаа гэсэн харизмгүй гэх мэт хэд хэдэн хүчин зүйл нь супер од болоход жулдана гэдгийг харуулдаг. Дэлхийн зах зээл дээр гараад Йокичоор мөнгө хийнэ гэж байхгүй. Яагаад гэвэл тийм алдартай, цуутай хүн биш. Аз дайрч нэг багт удаан тоглох боломж олдсон. Тэрнээс бусдаар бол Йокич олны анхаарлыг татъя ч гэдэггүй хүн.
Гэтэл Энтони Эдвардс шиг залуус их өөр. Амнаас унасан бүхэн нь алт. Харим ямар чухал вэ гэдгийг эндээс тодхон харж болно. Энтони Эдвардс бол олон талыг бүрэн цогцлоосон супер од мөн” хэмээн Казинс өгүүлжээ.