Улс төр

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийтэлсэн

МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.06.06/ 11.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах Бага хурлын товыг гаргана гэх мэдээлэл гараад байна.

Гэвч уг хурал өнөөдөр болохгүй бөгөөд ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 9-ний өдөр болох өндөр магадлалтай байна.

Учир нь Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудалд Удирдах зөвлөл нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна.

Хэдийгээр цахим орчинд хэд хэдэн хүний нэрс яригдаж, бичигдэж байгаа ч эдгээр нь талуудын нэгдсэн байр суурь биш бөгөөд энэ амралтын өдрүүдэд уулзалт хийгдэж, нэг талд гарснаар Бага хурлаа товлохоор болжээ.

Дараагийн ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай. Өөрөөр хэлбэл ирэх долоодугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Гэсэн ч энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм.

Exit mobile version