CGTN мэдээ
Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага
Тэрээр хэлэхдээ, Хятад бол дэлхийн хамгийн шинэлэг зах зээлийн нэг юм. Дэлхийн зах зээлд амжилт гаргахын тулд эхлээд Хятадын зах зээлд өөрчлөлт оруулах ёстой гэдэгт би бат итгэдэг гэжээ.
3-р сарын 28-нд Ши Жиньпин дарга олон улсын бизнес эрхлэгчидтэй найрсаг дотно уулзаж, Хятад улстай гүн гүнзгий танилцаж, ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийг уриалав.
Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга хэлэхдээ, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын шинэчлэлийн чухал оролцогч, Хятадын өөрчлөлт нээлт, шинийг бүтээх бүтээн байгуулалтын чухал оролцогч, Хятад улсыг дэлхийтэй холбох, эдийн засгийн даяаршилд нэгдэх чухал оролцогч болсныг практик нотоллоо. Энэ үйл явцад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд их ашиг олж, аж ахуйн нэгжүүд тасралтгүй хөгжиж, харилцан ашигтай үр дүнд хүрч, Хятадын ард түмэнтэй гүн найрамдалт харилцаа тогтох болно гэжээ.