Бидэнтэй нэгд

Улс төр

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

Нийтэлсэн

“Эрчист Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас тогтоол баталж, “Эрчист Монгол” компанийг байгуулж, таныг гүйцэтгэх удирдлагаар томилоод удаагүй байна.   Ингэхдээ төрийн өмчит 44 компанийг нэгтгэн бодлогын дэмжлэг үзүүлнэ гэжээ.  Ер нь энэ нэгтгэлийг байгуулах шалтгаан, нөхцөл нь юу байв.  Таны хувьд энэ ажлыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 8-ны Засгийн газрын хуралдаанаар “Эрчист Монгол” нэгдэл компанийг байгуулах шийдвэр гарсан. Засгийн газрын шийдвэрт төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр нь бүлэглээд эрчим хүч, зам, тээвэр, ХАА, дэд бүтэц, харилцаа холбооны чиглэлийн компаниудыг “Эрчист Монгол”-д нэгтгэхээр тусгасан байдаг. Компаниудыг нэгдмэл удирдлагатай болгох, захиргааны зардлыг 50 хүртэлх хувиар бууруулах, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг нь нэмэгдүүлэх, мэргэжлийн менежментээр хангах чиглэлд бид ажиллаж байна.

Ер нь төрийн өмчийн компаниудыг үр ашиггүй ажиллаж байна. Данхар бүтэцтэй байна. Зардал ихтэй хөрөнгө оруулалт хийж байна.  Үүнийг цэгцэлье гэж олон жил ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр цаашид энэ компаниудыг бизнесийн зарчмаар нь ашигтай ажиллуулдаг болгох ерөнхий зарчим баримталж ажиллана.  Ингэхдээ “Эрчист Монгол”-ын харьяа 44 компанийн орон тооны бүтэц, нэгдмэл үйл ажиллагаа, санхүү, хүний нөөц, маркетинг, гадаад, дотоод харилцааны зардлуудад дүн шинжилгээ хийж, зардлуудыг аль болох багасгах зураглал гаргаж байна. Энэ дундаа манай эрчим хүчний салбар бол стратегийн чухал ач холбогдолтой, нөгөө талдаа их эмзэг салбар л даа.  Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ДЦС-уудынхаа  техник технологийг бид шинэчилж чадаагүй, маш их хуучирсан байна.  Үүнийг олон инженер техникийн ажилтны хүчээр өнөөг хүртэл авч явж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр энэ салбарын инженер техникийн ажилтнуудын орон тоо руу бид орохгүй. Гэхдээ компани болгоны ерөнхий удирдлагын бүтэц дээр үр ашиггүй зардал юу байна гэдгийг гаргана. 2024 онд гэхэд “Эрчист Монгол” -ын харьяа компаниуд нийт 640 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ худалдан авалтууд үр ашигтай байсан уу, шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийгдсэн үү гэдэгт мөн дүн шинжилгээ хийнэ.  Хөрөнгө оруулалт болгон тодорхой хэмжээгээр үр ашигтай, өгөөжтэй байх ёстой.

-Тэгэхээр төрийн өмчит компаниудын орон тоог цөөлөх, ашигтай ажиллуулах ажлыг хийж чадна гэж итгэж  таныг энэ албан тушаал дээр томилжээ. Хэрэгжүүлэх процесс хэр хүндрэлтэй байна вэ?

-Ер нь асуудал их байна.  Тухайлбал, “Эрчист Монгол”-ын нийт компаниуд 2024 онд бараг дөрвөн их наядын орлоготой ажилласан байна. Энэ бол асар их хэмжээний мөнгө. Гэтэл ашиг нь ердөө 75 тэрбум.  Маш их зөрүүтэй байгаа биз. Тэгэхээр өгөөж талаас нь харахад хэцүү.  Өөрөөр хэлбэл,  5.4 их наядын орлоготой ажиллачхаад  5.3 их наядын зарлага гаргаж байна. Энэ нь хувийн хэвшлийн компаниуд болон олон улсын жишигтэй  харьцуулах ч боломжгүй санхүүгийн хувьд маш муу үзүүлэлт л дээ.  Үүнийг тухайлбал, эрчим хүчний салбарынхны зүгээс тайлбарлахдаа тарифын хязгаартай ажилладаг гэдэг. 2024 оны арванхоёрдугаар сард цахилгааны тарифыг нэмж, үүнийгээ хэрэгжүүлсэн.  Энэ нь компаниудын ашигтай үйл ажиллагаанд эергээр нөлөөлсөн.  Ингээд тавдугаар сарын 16-нд дулааны тарифыг нэмэх ёстой байсан.  Гэтэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулаад байна.   Энэ шийдвэр ялангуяа ДЦС-уудад маш хүнд цохилт болсон.  2025 онд ДЦС-ууд их хэмжээний алдагдалтай ажиллана гэсэн үг л дээ.   Энэ шийдвэрт засаглалын ойлгомжгүй байдал үүсчхээд байгаа нь үнэн.  Нөгөө талаас эрчим хүчний компаниудын 66 хувь нь “Эрчист Монгол”-д  шилжих Засгийн газрын тогтоол гарсан байгаа.  Үлдсэн 34 хувь нь Эрчим хүчний яам дээр үлдэнэ.  Гэтэл одоогийн байдлаар эрчим хүчний компаниудын ТУЗ-үүд хуралдаагүй байна.  Уг нь ТУЗ-үүд нь хуралдаад дүрэмдээ өөрчлөлт оруулж,  “Эрчист Монгол” компанийн 66 хувийг батлах ёстой юм.  Энэ процесс нь явагдаж дуусаагүй байна.  Өөрөөр хэлбэл,  манайд нэг ч эрчим хүчний  компани шилжиж ирээгүй байгаа.  Энэ салбарынхан яаж ажиллахаа мэдэхгүй, хэн хариуцлага хүлээх нь ойлгомжгүй,  хаанаас удирдлагаар хангах нь тодорхой бус байдалд орчихсон.

Хоёрдугаарт, энэ компаниудын зардлыг багасгана гэхэд мэдээж дуртай байхгүй,  эсэргүүцэл бидэн дээр тулж ирж байгаа.  Зарим компанийн үйл ажиллагаа нь ойлгомжгүй байгаа асуудал ч бий. Гэсэн ч цаашид бид  компаниуд дээр яаж ашигтай, зардал багатай ажиллах вэ гэдгийг судалж, дүн шинжилгээ хийж, үр дүн гаргаж ажиллахаас өөр аргагүй.

-Ялангуяа эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм байна. Тийм үү?

-Эрчим хүчний яам хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаа.  Яамнаас ТУЗ-ийн хурлыг зарлаад орхичихсон. Ер нь энэ процесс маш удаашралтай байна.   2024 онд ЭХЯ-ны улсын төсөвт суулгасан татаасны хэмжээ болон эрчим хүчний компанийн төлсөн татаасны хэмжээ нь 86 тэрбум төгрөг.  Гэтэл 2025 онд болохоор 42 тэрбумыг төсөвт суулгасан байна лээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний татаас авна гэсэн үг.  Дээр нь ЭХЯ 2025 оны улсын төсөвт 190 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал суулгасан.  Эрчим хүчний компанийн төлөөлөл,  удирдлагууд уулзахад манай салбарт 2.5-3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэдэг.  Техник технологи хуучирсан, сайжруулмаар байна.  Хөрөнгө оруулалт татаж засвар үйлчилгээ хиймээр байна гээд байгаа. Гэтэл салбар нь олон жил тарифын хязгаарлалттай явсан болохоор юун ашигтай ажиллах манатай байна. Урсгал болон засварын зардлаа даахгүй хэмжээнд ирсэн байгаа.

-Энэ салбар “Эрчист Монгол”-д нэгдсэнээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, алдагдлыг бууруулах боломж бололцоо хэр харагдаж байна вэ?

-Мэдээж асуудал нэг өдрийн дотор шийдэгдэхгүй нь тодорхой.  Би өөрөө санхүүгийн хүн.  Тарифын хязгаарлалтаас шалтгаалаад орлого хязгаарлагдсан байж болно. Гэхдээ компанийн тайлантай танилцаж байхад тодорхой хэмжээний зардлын хэмнэлт гаргах боломж харагдаж байгаа.   Үр ашиггүй зардал гаргахгүйгээр хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлээд, нэн шаардлагатай гэснээсээ эхлээд явах хэрэгтэй.  Мөн бидний зүгээс гадаад, дотоод хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж,  ямар хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжтой вэ гэдгийг судална.  Тухайлбал,  саяхан хувийн хэвшлийн эрчим хүчний эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсон шүү дээ. Гэхдээ манай дамжуулах шугамууд маш их хуучирснаас шалтгаалан асуудал үүсээд байна. Дэд станцуудад  хөрөнгө оруулалт хангалттай хийгдээгүй. Энэ нь эргээд л салбарт гацаа түгжрэл үүсгээд байна. Эрчим хүчээ үйлдвэрлэдэг, түүнийгээ хэрэглэгчдэдээ түгээе гэхээр дамжуулах систем нь ачааллаа дийлэхгүй болчихсон. Тэгэхээр бас л энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

-Тэгэхээр Засгийн газраас ТӨК-уудын ашгийг нэмэгдүүлэх, орон тоог цөөлөх менежментийг эхлүүлсэн. Гэтэл нөгөө талдаа олон жил үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд “хөдлөх” жаахан дургүй байгаа юм шиг санагдлаа. Хууль эрх зүйн орчин ямар байгаа вэ?

-Хууль эрх зүйн талдаа сайжруулалт хийх шаардлагатай. Одоогоор Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гэж ойлгосон. Төрийн өмчийн компаниуд Хэмнэлтийн хуулийн хязгаарт орж байна.  Хувийн хэвшил шиг хөрөнгө оруулалтын асуудлуудаа шийдээд явах боломж байдаггүй.  Хоёрдугаарт, “Эрдэнэс Монгол” нэгдэл, шинээр байгуулагдсан “Эрчист Монгол” -ын хууль, эрхзүйн статус ойлгомжгүй байгаа.  Үүнийг бас цэгцлэх хэрэгтэй.

-Ер нь олон улсад төрийн өмчит компаниудын нэгдэл байгуулсан жишиг байдаг уу?

-Тийм ээ. Эдийн засаг, бүтцийнхээ хувьд ч манайхтай хамгийн төстэй гэвэл Казакстан улсад байна. Казакстан улс яг л “Эрчист Монгол” шиг компани байгуулаад, тэр компанидаа төрийн өмчийн компаниудаа нэгтгэсэн. Маш амжилттай нэгтгэл болсон.  Мөн хамгийн төгс төгөлдөр жишиг гэвэл Сингапурын Тимасек байгаа. Тимасекийг 1974 онд анх Сангийн яамны харьяа компаниар байгуулж байсан. Тэгээд төрийн өмчит компаниудаа нэгтгэхэд эхний хэдэн жил нэлээд төвөгтэй байсан юм билээ.  Яг өнөөдөр бидэнд тулгамдаж байгаа асуудлуудтай нүүр тулж байсан.  Гэхдээ тэр компани таван жилийн дотор үүрэн телефоны төрийн өмчийн компаниудаа IPO хийж, олон нийтэд нээлттэй болгосон. Ингээд компаниудынхаа үнэлгээг өсгөөд явсан.  Мөн ТӨК-уудыг нээлттэй хувьцаат компани ийм жишиг байдаг. Тэгэхлээр бид ч гэсэн урт хугацаандаа ийм загвараар явсан нь дээр.  Засгийн газрын  зүгээс ч тийм чиглэлийн бодлого барьж байгаа гэж ойлгож байна.

-Зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбооны салбарын компаниудын хувьд үйл ажиллагаандаа хэрхэн анхаарч байна вэ?

-Монголын төмөр зам, МИАТ,  Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг компаниуд багтсан байгаа. Тэд манай “Эрчист Монгол”-ын харьяанд байгаа 44 компаниас хамгийн санхүүгийн боломжтой, ашигтай ажиллаж байгаа газрууд.  Тэр дундаа удирдлагын чанар, ур чадварын хувьд хамгийн өндөр байгаа нь МИАТ.  Цар тахлын үед МИАТ бараг дампуурлын ирмэг дээр байсан.  Их хэмжээний алдагдалтай байсан.  Түүнээс хойш гурван жил дараалан ашигтай ажиллаж байна. Өөрийн үйл ажиллагаанд 10 онгоц ашиглаж байгаа ч хангалтгүй байна.  Цаашид  бид  аялал жуулчлалын салбарыг хөгжүүлье  л гэж байгаа бол МИАТ-ын онгоцны тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Шинэ терминал барьж, тэр чиглэлд хөрөнгө оруулалтууд татах ёстой. Тэгж байж МИАТ бүс нутгийн том тоглогч болно.  МИАТ-тай маш төстэй жишиг бол Казакстаны Эйр-Астана юм. Олон жил төрийн өмчит байж, санхүүгийн алдагдалтай явж ирсэн.  Хэдэн ч удаа дампуурч байсан юм. Харин гаднын стратегийн хөрөнгө оруулагчдад 49 хувиа зарж, өнгөрсөн онд IPO хийснээр маш амжилттай үйл ажиллагаа явуулж байна.  Бид ч тийм  жишгээр явах боломжтой.  Монголын төмөр замын хувьд өнгөрсөн онд ашигтай ажилласан. Нүүрсний тээврээс боломжийн орлого олсон.  Одоо хил холболтын шинэ цэгүүд нээгдэхээр энэ компанийн орлого улам өсөөд явна. Герман улсын төмөр зам мөн Азийн бүсийн улс орны төмөр замын бүтцийг харахад маш цөөн орон тоотойгоор их хэмжээний орлого олох боломжтой байдал ажиглагдаж байна.  Бид ч үүн дээр дүн шинжилгээ хийж цаашид 1000 хүнтэй ажиллах шаардлагатай юу, үгүй юү гэдгийг шийдэх хэрэгтэй.  Мөн манай “Эрчист Монгол”-д ХАА-н корпорац,  Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Үндэсний давхар даатгал,  Мэдээлэл холбооны сүлжээ гэх мэтчилэн газрууд байна. Шилэн кабелын сүлжээ бол боломжийн ашигтай ажилладаг компани. Гэхдээ илүү ашигтай ажиллах боломж бий гэж харж байна.

-“Эрчист Монгол”-ын үйл ажиллагаа ерөнхийдөө жигдрээд явж байгаа гэж ойлголоо.  Гэтэл Засгийн газар огцорчихлоо шүү дээ.  Үйл ажиллагааны чиглэлд хэрхэн үргэлжилнэ гэж та харж байна вэ?

-Улс төрийн янз бүрийн өөрчлөлт болдог. Би өөрөө улс төрд бас байсан хүний хувьд ойлгож байгаа. Гэхдээ нэгэнт Засгийн газраас дунд болон урт хугацааны шийдвэр гараад бүтцийн өөрчлөлт хийсэн.  Нэгдэл бүхий шинэ компани байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн ч энэ ажил үргэлжлээд явах ёстой. Компанийн ерөнхий зорилго нь маш зөв.  Төрийн өмчийн компаниудыг бид ашигтай ажиллуулах ёстой. Хоёрдугаарт,  төрийн өмчийн компаниуд хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх тийм нөхцөл байдал үүсгэж болохгүй. Төрийн өмчийн компаниудын эдийн засгийн оролцоо хэт өндөр байгаа нь үнэн. Зарим салбарт бүүр монопол байдалтай байна.  Үүнийг задлах хэрэгтэй. Тэгэхээр шинээр байгуулагдсан Засгийн газар ч энэ бодлогыг үргэлжлүүлээд явна гэж ойлгож байгаа.

-“Эрчист Монгол” -ыг 44 компанийнхаа санхүү рүү орох гээд байна. Эрх мэдэл нь их  байна гэх асуудал яригдаж байна. Тухайлбал, танай компани  яаж санхүүжих юм бэ?

-Хардалт, сэрдэлт их байна. Гэхдээ компаниудын мөнгөн дээр хаан шиг суух гээд байгаа зүйл байхгүй. Ерөнхийдөө менежментийн гэрээний дагуу  зөвлөх үйлчилгээ үзүүлээд явна.Улсын төсвөөс санхүүжихгүй. Харин менежментийн зөвлөгөө үзүүлсэн харьяа компаниудаасаа менежментийн төлбөр авна.  Дүрэмдээ болохоор нэг хүртэлх хувь гээд заачихсан байгаа. Бид бол тийм хэмжээгээр авах шаардлагагүй. Компани болгоныхоо санхүүгийн нөхцөл байдлыг харгалзаад 0.3- 0.5 хувийн хооронд төлбөр авч тэндээсээ санхүүжээд явах ийм тодорхой дүрэмтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CGTN мэдээ8 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр13 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр16 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент16 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий16 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм16 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр16 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн