Нийгэм
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 9-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6046, эмнэлэгт 616 хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 142, дунд 430, хүнд 38 хүнд байгаа аж. Харин гэрээр 832, эдгэрсэн 4596, хавьтал 36307, нас баралт 2 бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.