Дэлхий

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийтэлсэн

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Пентагон, хууль зүйн яам болон дотоодын аюулгүй байдлын яаманд Лос Анжелест өрнөсөн цагаачдын “бослогыг” таслан зогсоохыг үүрэг болгосон. Үүний дагуу тус хотод Үндэсний гвардийнхан орж иржээ.

Лос Анжелест хүчирхийлэл үргэлжилбэл цэрэг оруулахад бэлэн гэж Пентагоны тэргүүн Пит Хегсет анхааруулаад хөрш зэргэлдээх Кэмп Пэндлтонд тэнгисийн явган цэргүүд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа гэж мэдэгджээ.

Цагаачлал, гаалийн цагдаагийн алба хаагчид Лос Анжелес хотын төвд хууль бус цагаачдыг илрүүлэн, саатуулах ажиллагааны үеэр мөргөлдөөн гарсан билээ. Тус хотод өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд хүчнийхэн нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом Пентагоны тэргүүнд хандан Лос Анжелес хотоос Үндэсний гвардийнхныг гаргахыг шаардсан байна.

Exit mobile version