Энтертайнмент
Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо
Илдэн дээр гүйгч хэмээх хочоороо Дэлхийд зартай Өмнөд Африкийн тамирчин, паралимпын зургаан удаагийн аварга Оскар Писториус өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд Дурбан хотноо болсон Триатлоны олон улсын тэмцээнд оролцжээ.
Найз бүсгүй Рева Стэнкампыг хөнөөснөөс хойш 12 жилийн дараагаар анхны тэмцээндээ оролцож буй нь энэ юм.
Тэрбээр 5:56:39 цагийн үзүүлэлтээр нийт оролцогчдоос 555 дугаар байрт, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдаас эхний гуравт орсон байна.
2013 оны Гэгээн Валентины өдрийн өглөө Оскар Писториус найз бүсгүй Рева Стэнкампыг хаалганы цаанаас дөрвөн удаа буудан амийг нь хөнөөсөн хэрэг үйлдсэн. Хэдийгээр гэрт нь гэмт этгээд халдан орсон байна гэж бодсондоо хаалганы цаадах хүнийг харалгүй буудсан гэж мэдүүлсэн ч 2017 онд Давж заалдах шатны шүүх 13 жил 5 сарын шорон хорих ял оноосон юм.
Энэхүү ялынхаа хагасыг үүрсний дараагаар буюу 2024 ны нэгдүгээр сард Писториус тэнсэнгээр суллагдан гарсан.
Түүнээс хойш аль болох олны нүдэнд өртөлгүй, анир чимээгүй амьдарч байлаа. Харин энэ тэмцээнд харгалзах офицероос зөвшөөрөл авч оролцжээ. Цаашид Оскар Писториус биеийн бэлтгэлээ сайн базааж, тэмцээн уралдаанд байнга оролцож байхыг хичээх гэнэ. Мөн түүнийг саятны охин Рита Грэйлингтэй амрагийн харилцаатай болсон гэх мэдээ түгсэн.