Орон нутаг

316 орон сууцны 888 орцонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

Нийтэлсэн

Дархан-Уул аймгийн Онцгой комиссийн шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Дархан ус суваг” ХК, “ДСЦТС” ХК, “ДДС” ТӨХК, “ДДЦС” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан дахь салбарын нийт 75 албан хаагч нийт 316 орон сууцны 888 орцонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ.

Энэхүү арга хэмжээг хоногт нэг удаа буюу нийтдээ гурван удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх юм байна.

Мөн Онцгой комиссын шийдвэрийн дагуу ариутгалын бодис, багаж хэрэгслийг худалдан авахад шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн байна.

Сонирхуулахад, дээрх албан хаагчид өнгөрсөн хугацаанд мэргэжлийн байгууллагуудаас хэрхэн ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар сургалтад хамрагджээ.

Exit mobile version