CGTN мэдээ
АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

Лос-Анжелес хотын үймээн самуун үргэлжилсээр байхын хэрээр, Калифорнийн захиргаа болон холбооны засгийн газар, Бүгд найрамдах нам болон ардчилсан намын хоорондох “хэрүүл” мөн ширүүссээр байна. Хууль бус цагаачлалын асуудал нь Ардчилсан намын удирддаг Лос Анжелес зэрэг орон нутгийн засаг захиргаа хийгээд Бүгд найрамдах намын удирддаг холбооны засгийн газар хоорондын гүн гүнзгий зөрчилдөөнийг бүрэн дэгдээсэн гэж судалгаанд оролцогчдын 89.6% нь үзжээ. Хоёр нам цагаачлалын бодлогын тойронд ширүүн тэмцэлдэж байгаа нь үнэн хэрэгтээ АНУ дахь улс төрийн туйлшралын төвлөрсөн илрэл, энэ нь нийгмийн хуваагдлыг улам хурцатгах болно гэж судалгаанд оролцогчдын 89% нь үзэж байна. АНУ-ын засгийн газар хууль бус цагаачдыг хайн баривчилж байгаа нь эцэстээ хүчирхийллийн аргаар хууль сахиулах ажиллагаа болж хувирч, хүмүүнлэгийн ноцтой хямралд хүргэнэ гэж санал асуулгад оролцогчдын өөр 71.8 хувь нь санаа зовж байна.
Судалгааг CGTN-ийн англи, испани, франц, араб болон орос гэсэн таван хэлний платформ дээр нийтэлжээ, санал хураалтад 24 цагийн дотор 6054 цахим хэрэглэгч оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.
