CGTN мэдээ
Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

“Шинжлэх ухаан технологи нь үндэсний зэвсэг бөгөөд улс орон хүчирхэгжин, аж ахуйн нэгжүүд амжилтад хүрч, ардын амьжиргаа сайжрахын түшиг тулгуур юм ” хэмээн Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хэлж байсан бөгөөд Хятадын орчин үеийн шинэчлэлийн гол зангилаа нь шинжлэх ухаан технологийн орчин үеийн шинэчлэлд бий гэж үзжээ.
Гэхдээ энэ замнал нь Америк болон барууны орнуудын хязгаарлал цохилтод өртсөөр байна. HUAWEI-н чип нийлүүлэлт гацсан, Европын холбоо Хятадын сансар судлаачдыг ялгаварлан гадуурхаж, Галилео навигацийн системийн үндсэн судалгаанаас гаргасан зэрэг үйл явдлууд нь Хятад улсын 70 хувийн үндсэн технологи гадаадад түшиглэж байсан сул талыг харуулсан юм. “Үндсэн технологийг гуйж, түрээсэлж, худалдаж авах боломжгүй” гэсэн нийтлэг ойлголтыг үүгээр дахин баталлаа. Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ дэлхийд хоёрдугаарт ордог боловч суурь судалгаанд оруулсан санхүүжилт нь хөгжингүй орнуудын 1/3-д л хүрч байгаа тул Хятад улс үндэсний оршин тогтнох үүднээс шинжлэх ухаан технологийн бие даах чадвараа дээшлүүлэх стратеги боловсруулж, “Үндэсний хөгжлийг дэмжих үндсэн тулгуур” хэмээн үнэлжээ.
Хятад улс суурь судалгааг технологийн шинэчлэлийн эх үүсвэр хэмээн чухалчилж, тус салбар дахь санхүүжилтээ нэмэгдүүлэн, судлаачдыг урамшуулж байгаа бөгөөд боловсон хүчин бэлтгэхийг инновацийн тэргүүлэх нөөцөө болгож, дэмжих бодлогуудыг боловсруулан хэрэгжүүлж байна. 2012 – 2024 оны хооронд үндэсний хэмжээнд судалгааны санхүүжилтийг 1.03 их наяд юань байснаас 3.6 их наяд юаньд хүргэсэн нь дэлхийд хоёрдугаарт жагссан дүн юм.
Сүүлийн үед гүн далайн ёроолд шумбах, сансар судлал зэрэг салбарын технологийг бие даан эзэмшиж, өндөр хурдацтай галт тэрэгний сүлжээ, 5G、6G харилцаа холбооны технологийн судалгаа хэрэглээний талаар дэлхийн тэргүүн эгнээнд орсон бөгөөд тулгамдсан шаардлагатай технологийн шинэчлэлийн талаар хүчээ төвлөрүүлэн лаборатори байгуулан, шинжлэх ухаан технологийн судалгааны байгууллага болон их дээд сургууль зэрэг стратегийн хүчин хамтран аж ахуйн нэгжийн хүч, зах зээлийн механизмыг оролцуулан уялдаатай тэмцэж байна. 2024 оны байдлаар, Хятад улсын дэвшилтэт технологийн компани 500 мянгыг давсан бөгөөд дэлхийн инновацийн үзүүлэлтийн жагсаалтад 2012 онд 34-д орж байснаасаа 11-рт орлоо.
“Шинжлэх ухаан технологийн олон улсын хамтын ажиллагаа нь хүн төрөлхтөнд тулгарч буй дэлхийн нийтлэг сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтой” хэмээн Ши Жиньпин үздэг бөгөөд “Хаалт, дарангуйллын эсрэг бид өөрсдийгөө тусгаарлах ёсгүй. Харин илүү нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хуваалцах олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх ёстой” хэмээн онцлов. Бэйдөү систем өдгөө дэлхийн 200 гаруй улс оронд үйлчилж, FAST дурны жил бүрийн ажиглалтын цагийн 10% нь олон улсад нээлттэй. DEEPSEEK дэлхийн AI ашиглалтын тэгш байдлыг хангасан, биечилсэн роботын инновац төвийн үндсэн технологи, судалгааны нөөцийг дэлхийн AI судлаачдад нээлттэй байлгах зэрэг нь Хятад улс технологийн ганц талын үзлийг няцааж, дэлхий нийтийн бүтээгдэхүүн хангаж буйн бодит жишээ юм.
