CGTN мэдээ
Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн, БНХАУ-аас Казахстанд суугаа Элчин сайд Хань Чүньлинь зэрэг Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг орны хэвлэл мэдээллийн байгууллагын тэргүүн, соёлын салбарын төлөөлөгчид видео хэлбэрээр илтгэл тавив. Тус арга хэмжээнд Казахстаны Үндэсний хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн Оишбаев, Казахстаны Атамекен Т.В.Сахарьянов, Казахстаны ерөнхийлөгч Назарбаевийн нэрэмжит Хуулийн их сургуулийн Пэйн нар оролцож үг хэллээ.
Шэнь Хайшюн хэлэхдээ, Ши Жиньпин дарга “БНХАУ бол Төв Азийн орнуудын итгэж, найдаж болох сайн хөрш, сайн түнш, сайн найз, сайн ахан дүү байсаар ирсэн”, “Хятад-Төв Азийн ойр дотно хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад шинэ түлхэц өгөх ёстой” гэж онцлон тэмдэглэсэн удаатай. Хятадын Төв Радио Телевиз болон Төв Азийн орнуудын хэвлэл мэдээллийнхэн хамтран зохион байгуулж буй хөтөлбөрийн үзэсгэлэн нь Ши Жиньпин даргын удирдлаган дор 2023 оны Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, Хятад, Төв Азийн соёлын солилцоо, ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн нааштай арга хэмжээ юм. “Ши Жиньпиний соёлын хувь барилдлага”, “Хятадын шинэчлэлийн зам”, “Уул усаараа залгаатай найрамдал”, “Гоо сайхныг хуваалцахуй” зэрэг гайхалтай нэвтрүүлгүүдээр дамжуулан Төв Азийн үзэгчид Ши Жиньпин даргын санаачилгыг үнэлж, Хятадын ард түмний эрч зориг, найрсаг байдлыг мэдэрч, Хятадын шинэ эрин үе, амьдралын эрч хүчийг олж харах боломжтой гэжээ.
