CGTN мэдээ
Ши Жиньпин болон түүний аав

1978 онд 65 настай Ши Жуншюнь Гуандун мужид очиж ажилласан бол тухайн үед Гуандун мужийн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн өсөлтийн хурд 14 жил дараалан Хятадын дундаж түвшнээс доогуур байсан юм. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ард түмнийг сайхан амьдруулахын тулд Ши Жуншюнь өдөр бүр үүр цайтал ажилладаг байжээ. Анхан шатны байдлыг ойлгохын тулд тэрээр зуны хугацаанд 23 хошуунд судалгаа хийж явсан бөгөөд хожим нь Гуандунгийн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах үндэс суурийг тавьсан юм. Өнөөдөр гэхэд Гуандун мужийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 13 их наяд юанийг давж, эдийн засгийн өсөлтөөр Хятаддаа тэргүүлсээр ирсэн юм.
1969 оны 1-р сард, 16 нас хүрээгүй байсан Ши Жиньпин Бээжингээс Шааньси мужийн Лянжяхэ тосгонд хүрч, хөдөө орон нутагт анхны ажлын гараагаа эхлүүлсэн бол дараа нь Лянжяхэ-гээс Хэбэй мужийн Жэндин, Фүжяь мужаас Жэжян муж, Шанхайгаас Бээжин хүртэл хэдэн арван жилийн турш “Ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчлэх” гэдгийг тэргүүнд тавьж, ажил хэрэгч ажилласаар иржээ.
2012 оны 11-р сард тэрээр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараа Ардын их хурлын ордонд гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзахдаа “Ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүлэл нь бидний зорилго юм” гэж ёслол төгөлдөр тунхагласан юм.
