Нийгэм

Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд энджээ

Нийтэлсэн

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.06.16/ улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.Нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7717, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 693, гэрээр 1212, эдгэрсэн 5807, хавьтал 63052, нас баралт зургаа бүртгэгдсэн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Exit mobile version