Энтертайнмент

Хакүхог дагаж түрүү бөхийн цагаан машиныг Холбоонд үйлчлүүлэхийг зогсоох уу?

Нийтэлсэн

Японы Мэргэжлийн Сүмогийн Холбоо зарим ивээн тэтгэгчдээ алдаж магадгүй болжээ.

Тухайлбал, Toyota Motor Corporation-ий цор ганц хувь үйлдвэрлэсэн 25 сая иений үнэтэй цагаан өнгийн задгай дээвэртэй машиныг цаашид башёгийн түрүү бөхийн ялалтын жагсаалд ашиглуулахгүй болж магадгүй болжээ.

Toyota-гийн тэргүүн Акио Тоёодо, ёкозүна Хакүхо М.Даваажаргал нар сайн найзуудын хувиар ярилцаж, санаачилснаар түрүү бөхийн ялалтын жагсаалд ашиглах цор ганц ширхэг машиныг үйлдвэрлэж, өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын башёгоос эхлэн хэрэглэх болсон юм. Ялалтыг сүмод цагаан өнгөөр тэмдэглэдэг тул цагаан өнгөтэй бүтээжээ. Өмнө нь Mersedes-Benz юмуу Audi зэрэг гадаадын автомашиныг ялалтын жагсаалт ашиглаж байсан юм.

Тэгвэл энэ сарын дундуур Toyota-гийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Акио Тоёода асуултуудад хариулахдаа Хакүхогийн санаачлагыг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдсний зэрэгцээ харин Мэргэжлийн Сүмогийн Холбоотой цагаан өнгийн цор ганц машиныг цаашид түрүү бөхийн ялалтын жагсаалд хэрэглүүлэх эсэхийг ярилцаж байж шийднэ гэжээ.

Акио Тоёода хэдхэн хоногийн өмнө Японы Сүмогийн /Сонирхогчдын/ Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ингэснээр Дэлхий дахинд сүмо бөхийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх, “Их дуулга” тэмцээнийг зохиох Хакүхогийн санаачлагыг дэмжин ажиллахад улам дөхөм болсон юм.

Exit mobile version