Бидэнтэй нэгд

Улс төр

Засгийн газрын гишүүд томилогдож, Улсын Их Хуралд тангараг өргөв

Нийтэлсэн

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн хуралдаан 17:07 цагт эхэлж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцууллаа. Төрийн гадаад, дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн шинэ Засгийн газрыг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн байгуулж, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болохоо тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалах нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн мега төсөл, суурь реформ болон аялал жуулчлал, цахим засаглал, эрчим хүчний салбарын либеральчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрөлжсөн бүсүүдийн хөгжил, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, тус сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгыг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх хөшүүрэг байх болно хэмээн үзлээ” гэв.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, улсын эрх ашгийг эн тэргүүнд тавих, улс орны хөгжлийн өмнө тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг харилцан ойлголцолд тулгуурлан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх нь чухал гэж үзэж буйгаа Г.Занданшатар сайд онцлов. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгааг тодотгож байлаа.

Геостратегийн нөхцөл байдал нэн хүндэрч байгааг тэрбээр дурдаад энэ цаг үед эмхлэн байгуулагдах Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь зүйтэй хэмээн үзэж өмнө ажиллаж байсан Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг, нэн ялангуяа мега төслүүд, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хариуцаж буй сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохоо Ерөнхий сайд танилцуулав. Түүнчлэн шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзсэн гэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга; Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаас бусад Засгийн газрын гишүүнийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулсан.

1. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал;

2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад Тогмидын Доржханд;

3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан;

4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт;

5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад Болдын Жавхлан;

6. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар;

7. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдинням;

8. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут;

9. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар;

10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр;

11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Тилеуханы Аубакир;

12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан;

13. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам;

14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан;

15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр;

16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар;

17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн;

18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн;

19.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг нарыг тус тус томилж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав.

Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзсэн гэдгээ Ерөнхий сайд цохон тэмдэглэлээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “…Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина…” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга; Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; 20 минутын хот Үндэсний хорооны дарга нарын эрхлэх асуудлыг Монгол Улсын сайд нар давхар хариуцан гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзжээ.

Засгийн газрыг богино хугацаанд, шуурхай эмхлэн байгуулах нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Тогтвортой засаглал, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба”-ыг төлөвшүүлэх хүрээнд төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төсвийн сахилга батыг сахих, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох, олон нийтийн хяналтад оруулах, татвар, нийгмийн даатгалын цогц реформыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ гэв. Мөн төсвийн тодотгол хийж, хэмнэлтийн бодлогыг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулсны дараа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ж.Золжаргал, Б.Бейсен, Ө.Шижир, П.Сайнзориг, У.Отгонбаяр, Дав.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Т.Мөнхсайхан, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Ч.Номин, Н.Алтаншагай, М.Мандхай, О.Номинчимэг, Б.Уянга, М.Ганхүлэг, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал, Ж.Галбадрах, М.Нарантуяа-Нара, С.Одонтуяа, С.Замира, Ц.Баатархүү, Ц.Мөнхбат, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, П.Батчимэг, Г.Хосбаяр, Ц.Мөнхтуяа, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүд шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдэд амжилт хүсэж, шинжлэх ухаан, инновацын салбарын хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөцийн асуудлыг анхаарч, төсвийг нь нэмэгдүүлэх, төрийн албыг цомхотгон бэхжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоог оновчтой шинэчлэх, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд олон улсын худалдаагаа чөлөөлөх, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхийг захиж байв. Усны менежментийг сайжруулах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөв, цөөрөм байгуулах ажлыг үргэлжлүүлэхтэй холбоотой саналуудыг гишүүд хэлж, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах үүрэг хүлээж буйг дурдсан. Эдийн засгийн үр өгөөжийг өрх бүрд хүртээмжтэй, бодитойгоор хүргэх, дундаж давхаргыг тэлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллах хүчний гадагшлах урсгалыг саармагжуулах, хүн амын төвлөрлөөс үүдсэн орчны бохирдол, түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төсвийг оновчтой төлөвлөж, төсөл, хөтөлбөрийн эрэмбийг зөв тогтоох, салбар хоорондын уялдааг хангах, Засгийн газар бүтцийнхээ хэмжээнд иргэний ниймгийн оролцоог дэмжиж, хамтран ажиллах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг шийдвэртэйгээр эрчимжүүлэхтэй холбоотой саналуудыг гишүүд хэлж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг Улсын Их Хурал ийн сонсов.

Дараа нь Засгийн газрын хамгийн ахмад гишүүн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тангаргийг уншиж, Засгийн газрын нийт гишүүд тангараг өргөв. Дараа нь шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн тус бүр Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Засгийн газар байгуулагдав.

Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсож, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлээд “Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм. Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулах юм” хэмээлээ. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байгааг онцлон сануулаад, ццаашид анхаарч ажиллах асуудлуудыг сайд тус бүрд хандан танилцууллаа. Төсгөлд нь тэрбээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

CGTN мэдээ5 цаг өмнө

Астана 2025: Хятад-Төв Азийн түншлэлийг бэхжүүлж, ирээдүйг гэрэлтүүлсэн уулзалт

Энтертайнмент8 цаг өмнө

Ямальтай хамт амарч буй 13 насаар эгч бүсгүй бусдыг “Гэгээрэх”-ийг хүсэв

Нийгэм8 цаг өмнө

Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ

Улс төр8 цаг өмнө

Засгийн газрын гишүүд томилогдож, Улсын Их Хуралд тангараг өргөв

Улс төр8 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр9 цаг өмнө

Шинэ Засгийн газар анхны хуралдаанаа хийж, ТӨСВИЙН ТОДОТГОЛ хэлэлцэнэ

CGTN мэдээ12 цаг өмнө

Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад илтгэл хийлээ

Дэлхий1 өдөр өмнө

Д.Трамп “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг төлөвлөснөөс эрт орхин явна

Нийгэм1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Дэлхий1 өдөр өмнө

Ираны төрийн телевизийг шууд дамжуулалтын үеэр бөмбөгдөв

Нийгэм1 өдөр өмнө

Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ

Дэлхий1 өдөр өмнө

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Улс төр1 өдөр өмнө

Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Энтертайнмент1 өдөр өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Улс төр1 өдөр өмнө

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм5 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа