Энтертайнмент
Ямальтай хамт амарч буй 13 насаар эгч бүсгүй бусдыг “Гэгээрэх”-ийг хүсэв

Испанийн шигшээ болон “Барселона”-гийн мандаж буй од Ламин Ямаль Италид амарч байгаа ажээ. Долоодугаар сарын 13-нд 18 нас хүрэх Ламин Ямаль өөрөөсөө 13 насаар эгч, онгоцны үйлчлэгч мөн инфлүнсэр Фати Васкестай хамт амарч буй юм байна.
Мэдээж, хамтдаа амарч буй зураг бичлэгүүд сошиалаар цацагдмагц хүмүүс Ямалийг өөрөөсөө үе мултарсан эмэгтэйтэй амрагийн харьцаатай болжээ гэж ярилцаж эхэлжээ.
Тэгвэл оддын хов живээр мэргэшсэн Шави Де Ойос тэр хоёрыг үнэхээр амрагийн харьцаатай эсэхийг лавлаж асуусан гэнэ.
“Ламин ямар ч дотно харьцаа үүсгээгүй гэж эрс үгүйсгэж байна. Тэгээд ч ганцаараа биш хэд хэдүүлээ амарч байгаа гэнэ. Харин тэр эмэгтэйн хувьд бол Ламины найзуудын нэгтэй нь холбоотой бололтой. Тэр найз нь “Барселона”-гийн тоглогч байж магадгүй” хэмээн хов живийн ертөнцийг “базагч” Де Ойос мэдээлжээ.
Үүний дараагаар Фати Васкес ч 1 сая гаруй дагагчтай сошиал хаягтаа “Хүмүүс аливаа зүйлээс дандаа хар муу талыг эхэлж хардаг нь гунигтай. Огт мэдэхгүй нэгнийгээ үхээсэй гэж хараах нь харамсалтай.
Намайг огт мэдэхгүй хэрнээ намайг ердөө ч мэддэггүй хүмүүсийн үгсээр үг хийж, дүгнэх юм. Би ойр тойрноо гэрэлтүүлж, амьдралаа сайн сайхан зорилготой байлгах дуртай. Надад муу бүхнийг хүсэж буй хүнд нь гэгээрэхийг хүсье. Яагаад гэвэл би тэр хүмүүстэй адилхан байхыг хүсэхгүй байна” хэмээн бичжээ.
Фати Васкес онгоцны үйлчлэгчээр ажилладаг ч сургуулийн орчин дахь өсвөр насныхны дээрэлхэлтийн талаар ном гаргасан, мөн инстаграм, ютүбэд 1 сая гаруй дагагчтай инфлүнсэр ажээ.
Ламин Ямалийн хувьд Европын АШТ-ий дараагаар найз бүсгүй Алекс Падиллатайгаа хамт олны өмнө гарсан. Гэвч хэд хоногийн дараагаар Алекс Паделла өөр залуугийн өвөр дээр суугаа бичлэг цацагдаж, удалгүй тэд хоёр тийш болсон гэх мэдээ түгсэн юм.
Үүний дараагаар TikTok-ийн од Анна Жениозотой хамт байгаа гэрэл зургуудыг папараццчид дэлгэсэн ч мөн удалгүй харилцаагаа тасалсан гэх мэдээ хэвлэлээр цацагдсан.
