Дэлхий

БНСУ-ын экс ерөнхийлөгч Ли Мён Бакад 17 жилийн хорих ял оноолоо

Нийтэлсэн

Сөүл хотын дээд  шүүх   БНСУ-ын  Ерөнхийлөгч асан  Ли Мён Бакийг   бусдын хөрөнгийг хувьдаа  завшсан,  онц  их хэмжээний авилга авсан хэрэгт  буруутган 17  жилийн хорих ял оноогоод байна. Түүнчлэн өдгөө 78 настай экс Ерөнхийлөгчид 15,7 сая ам.доллартой  тэнцэх   торгуулийн шийтгэл  ногдуулжээ.

Прокурорынхон түүнийг автомашины  сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч Дас компанийн хөрөнгийг хувьдаа завшсан, Самсунг электроникс компаниас онц их хэмжээний авилга авсанд  буруутгасан юм. Ли Мён Бак нь Дас компанийн  томоохон хувьцаа эзэмшигч байсан аж.

Экс  Ерөнхийлөгч  авилга  хээл хахуулийн хэргээр 2018 онд буруутгагдаж 15 жилийн хорих ял аваад байсан юм. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаар   2019 3 сард  барьцаагаар суллагдаад байсан юм.

Exit mobile version