Дэлхий
ЭРДОГАН: ТУРК УЛС ИДЛИБИЙГ АСАДАД ОРХИХГҮЙ
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сирийн Идлиб хотод Туркийн цэргийн ажиллагаа ямар ч үед эхэлж магадгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр Анкара Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон түүний дэмжигчдэд уг бүсийг орхихгүй. Мөргөлдөөн улам хурцдахаас сэргийлж Кремль Турктэй үргэлжлүүлэн холбоо барих бодолтой байна.
“Бид эцсийн анхааруулга өгч байна … Идлиб дахь үйл ажиллагаа нь цаг хугацааны асуудал юм. Анкара Идлибийг Турк болон тухайн бүс нутгийн оршин суугчдын хувьд аюулгүй бүс болгон хувиргахад ямар ч хамаагүй арга хэмжээ авна” гэж Эрдоган Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын парламентын бүлгийн хуралдаан дээр хэллээ (Anadolu ба NTV-ээр иш татсан). Түүний хэлснээр Турк Сирийн баруун хойд хэсэгт цохилт хийх төлөвлөгөө боловсруулжээ.
Ноён Эрдоган хэлэхдээ, Оростой хийсэн уулзалтуудын аль нь ч Туркийн хүссэнээр яваагүй. “Хэлэлцээ үргэлжилнэ, гэвч бид нэгдмэл байр сууриа илэрхийлэхээс хол байгаа нь тодорхой боллоо” гэж Туркийн ерөнхийлөгч хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Кремль Турктэй үргэлжлүүлэн холбоо барьж, Идлиб дэх нөхцөл байдлыг “улам хурцатгахгүйн тулд” ажиллана гэж мэдэгдэв.