Энтертайнмент

Гурван бөх допингийн шалгалтад бүдэрч, хоёр нь медалиа хураалгана

Нийтэлсэн

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW), Олон улсын допингийн эсрэг агентлаг (ITA)-аас “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д допингийн шалгалтад бүдэрсэн гурван бөхийн нэрийг зарлалаа.

Хориотой эм, бэлдмэл хэрэглэсэн дээрх гурван бөх бүгд чөлөөт бөхийн эрэгтэй тамирчин байв.

Тодруулбал, 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Зелимхан Хажиев (Франц), 125 кг-д хүрэл медаль хүртсэн Хасанбой Рахимов (Узбекистан), тавдугаар байрт орсон Бажа Хутаба (Сири) нар допингийн шалтгалтад бүдэрчээ.

Ирэх гуравдугаар сард болох Азийн болон Европын олимпын эрх олгох тэмцээнд дээрх улсууд өөр тамирчин оролцуулах боломжтой.

Ингэснээр 74 кг-д Данияр Кайсанов (Казахстан), 125 кг-д Ден Живэй (БНХАУ) хүрэл медаль хүртэж, Албанийн Эгзон Шала (125 кг), Ираны Ядоллах Мохеби (125 кг), Польшийн Камил Рыбицкий (74 кг) нар олимпын эрхтэй болж байна.

Exit mobile version