Бидэнтэй нэгд

Улс төр

ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан: ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилана

Нийтэлсэн

2019 оны 12 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд хоёр улсын хооронд 20 гаруй жил яригдсан Монгол дахь ОХУ-ын орон сууцны байрны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайханаас тодрууллаа.

ОХУ-ын Монгол Улс дахь орон сууцны байрны асуудлыг оршин суугч иргэд нь байнга тавьдаг. Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн вэ?

Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудлыг зохицуулах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын 91 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ахлуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэх мэт олон байгууллагын төлөөлөл орж ажилласан.

Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудалтай холбогдох олон улсын гэрээ байдаг. “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын  нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны хэлэлцээр” бий. Энэ хоёр баримт бичгийг Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай байсан. Ийнхүү дээрх баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар ноот бичиг солилцох замаар байгуулсан бөгөөд хэлэлцээрийг Улсын Их Хурал 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Уг хэлэлцээр 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Ингэснээр орон сууцны найман байрыг  холбогдох цахилгаан, дулааны дэд станцын хамт Монгол Улсын өмчид шилжүүлэн авах эрх зүйн үндэс бүрдсэн юм. Үүний үр дүнд ОХУ-ын Засгийн газраас орон сууцны найман байрыг оршин сууж буй иргэдэд нь хувьчлах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нөхцлөөр Монгол Улсын өмчлөлд шилжүүлж, хүлээн авах актад хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан.

-ОХУ-ын Монгол Улс дахь орон сууцны найман байр Монгол Улсын өмч болсон гэж ойлгож болох уу? Ямар ямар байр орон сууц эдгээрт хамаарч байгаа вэ?

-Орон сууцны найман байрыг Монгол Улсын мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлсэнд ОХУ-ын Засгийн газарт иргэдийнхээ нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлэх нь зүйтэй. Монгол Улсын өмчид шилжүүлэн авсан орон сууцны байранд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хороололд байрлах 17 дугаар байрны 24 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороололд байрлах 1, 7, 11, 12, 13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд байрлах 3, 4 дүгээр байр багтаж байна. Эдгээр байранд Гаалийн ерөнхий газар, МУИС-ийн албан хаагчдаас гадна “Ээрмэл”, “Талх чихэр” зэрэг компанийн ажилчид, Дархан-Уул аймгийн иргэд 1998 оноос эхлэн  түрээсээр амьдарч байна. Орон сууцны эдгээр найман байранд нийт 560-аад айл өрх амьдарч байгаа юм.

-Эдгээр орон сууцны найман байрыг оршин сууж буй иргэдэд нь хувьчлах уу?

-Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу түрээсийн гэрээгээр орон сууц эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдэд оршин сууж буй сууцыг нь хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар ОХУ-аас хүлээн авсан орон сууцны найман байрыг хувьчлах бэлтгэл ажлыг ханган 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан шийдвэр гарсан, манай газраас эдгээр байрыг хувьчлалд бэлтгэх Ажлын хэсгийг байгуулан, дээр дурдсан орон сууцны найман байрны иргэдээс холбогдох өргөдөл, баримт материалыг хүлээн авч, хувьчлах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

-Одоо дээрх найман орон сууцанд амьдарч буй иргэд хувьчилж авахын тулд яах ёстой вэ?

-Монголын талд шилжсэн найман орон сууцны байранд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хөндөхгүй байх талаар өмнө нь Оросын талтай ноот бичиг солилцож байсан. Одоо Монгол Улсын өмч болж, хууль тогтоомжид нийцүүлэн хувьчлах тул эдгээр байранд амьдарч буй иргэд орон сууц хувьчлан авах эрхээ нотлох баримт, холбогдох материалыг бүрдүүлэн манай байгууллагад хандана. Бид орон сууцны байр хувьчлан авах эрх бүхий иргэдийн судалгаа, жагсаалтыг бэлтгэн Засгийн газарт танилцуулан хувьчлах шийдвэр гаргуулна.

 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн