Бидэнтэй нэгд

Улс төр

АНУ, Рио Тинто Монголын Засгийн газрын “тархийг угааж”, өрөнд оруулсан

Нийтэлсэн

Амстердамд байрлах Олон үндэстний корпорацийн судалгааны төвийн /SOMO/ судлаачид болох Роданте Алерс, Винсент Кизебринк нарын  “Монголын нуралт” нэртэй илтгэл хоёрдугаар сарын 19-ний өдөр тус судалгааны төвийн цахим хуудсанд нийтлэгджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол дахь АНУ-ын ЭСЯ, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Британи-Австралийн “Рио Тинто” корпораци Монгол улсын Засгийн газрын “тархийг угааж” өрөнд оруулж, экологийн асуудлуудтай нүүр тулгаруулж, байгалийн баялгаа хянах ардчилсан хяналтаа алдахад хүргэсэн гэж илтгэлд өгүүлжээ.

 

Данийн Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр хийсэн энэ судалгаанд 1990-2020 оны хооронд Викиликс сайт дээр нийтлэгдсэн Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны баримт бичгүүд болон бусад нээлттэй эх сурвалжаас авсан материалууд дээр анализ хийсэн байна. Илтгэлийн зохиогчид болох Алерс, Кизебринк нар Амстердамд байрлах Олон үндэстний корпорацийн судалгааны төвийг төлөөлдөг аж.

 

Илтгэлд, Дэлхийн банк болон Олон улсын валютын сан Монголын зах зээлийг либералчилж, гадаадын хөрөнгө ашиглах нөхцлийг бүрдүүлсэн гэж онцолсон байна. Дэлхийн банкны гол эзэмшигч болох АНУ Монголд шахалт үзүүлж, уул уурхайн компаниудад тавих шаардлагуудыг багасган, Оюутолгой ордыг авах боломжтой болсон байх магадлалтай  гэж судалгаанд таамаглажээ.

 

АНУ болон түүний холбоотнууд Орос, хятадын Монголд үзүүлэх улс төрийн нөлөөллийг тэнцвэржүүлэх зорилгоор АНУ-ыг “гуравдагч хөрш” гэж нэрлэсэн  Монголын үзэл баримтлалын ашиглан арилжааны ашиг олсон. Үүнд нь АНУ холбоотнуудынхаа хамт болон Монгол улс ОУВС-аас хамааралтай байдал тусалсан гэж судлаачид өгүүлжээ.

 

Илтгэлийн зохиогчид АНУ Рио Тинто корпорацийг байнга дэмждэг болон Монгол улс уул уурхайн салбараасаа ихээхэн хамааралтай байдгийг онцолсон байна. Тэд ОУВС-г АНУ хянадаг гэдгийг цохон тэмдэглээд Оюутолгойн орд газартай холбоотой хэлэлцээнд Монголын өнөөгийн үйлдэл хүчний тэнцвэрийг өөрчилж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 

“Монголчуудад хандаж хэлэхэд: Өөрсдийн нөөц баялагт тавих хяналтаа сэргээхийн тулд үндэстэн дамнасан том корпорациудын дээрмийг зогсоох хэрэгтэй. Зөв удирдлага, хууль ёсыг корпорацийн ашиг сонирхлоос ангид байлгаж, эрүүл гаригийн төлөө, хүн бүрийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой” хэмээн илтгэлийн хамтран зохиогч Роданте Алерс мэдэгджээ.

 

Илтгэлийн зохиогчид бусад орнуудтай, тэр дундаа Нидерландтай хоёр талт хэлэлцээрээ эргэн харах асуудлаар туслалцаа авахын тулд Данийн Засгийн газарт хандахыг Монгол улсад зөвлөсөн байна.

 

Харин АНУ болон түүний дипломат түншүүдэд хандан, Монгол улсын иргэний нийгмийг сонсох, монголчуудын соёл, эрхийг хүндлэхийг уриалжээ.

CGTN мэдээ22 цаг өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой