Дэлхий

Израилийн ерөнхий сайд Нетаньяхуг шүүх хурал ирэх сард бол

Нийтэлсэн

Израилийн Ерөнхий сайд Биньямин  Нетаньяхугийн шүүх  хурал  Иерусалим хотын тойргийн шүүх дээр ирэх сарын  17-ны  өдөр эхлэх юм байна. Энэ тухай Израилийн төрийн  мэдлийн Кан Рэка радио мэдээлснийг олон улсын хэвлэлүүд иш татан мэдээллээ.

2019  оны 11 дүгээр сард Израилийн Ерөнхий прокурор  Авихай Мандельблит   Ерөнхий  сайд Нетаньяхуг олон нийтийн итгэл эвдэн хууран мэхэлсэн,  авилга, луйвар хийсэн гэх зүйл заалтуудаар буруутгасан шийдвэр гаргасан юм. Ерөнхий сайд Нетаньяхуг улс төрийн дэмжлэг үзүүлж, хэвлэл мэдээллийг худалдан авсныхаа хариуд бизнесийнхнээс үнэтэй  бэлэг сэлт авсан хэмээн сэжиглэж  байгаа юм.

Түүнчлэн мөрдөгчид Ерөнхий сайд Нетаньяхуг  Израилийн холбоо харилцааны Безэк группд эрх зүйн хувьд давуу боломж олгож, татварын хөнгөлөлт  үзүүлсэн хэмээн буруутгаж  байгаа юм. Харин  Израилийн Ерөнхий сайд  энэ бүхний удаа  дараа  няцааж ирсэн бөгөөд улс төрийн зорилгоор  өөрийг нь ийнхүү  зохион байгуулалттайгаар  агнаж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр  байгаа аж. Түүний  шүүх хурал  жил  орчим үргэлжилж магадгүй  гэж хэвлэлийнхэн таамаглаж байна.

Exit mobile version