Дэлхий

Турк улс ОХУ-тай хийсэн яриа хэлэлцээнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийллээ

Нийтэлсэн

Сирийн  Идлиб  мужийн  нөхцөл байдлыг зохицуулах асуудлаарх яриа хэлэлцээгээ Москва  Анкара  үргэлжлүүлэх  болно. Гэхдээ Туркийн  тал  Сочигийн  тохиролцоогоо биелүүлэхийг ОХУ-аас  шаардаж байна хэмээн Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы  хэвлэлийн нарийн бичгийн дарга  Ибрагим  Калын мэдэгдлээ.

Мөн тэрээр Идлибийн нөхцөл байдлын талаарх Орос-Туркийн яриа хэлэлцээ одоогоор хангалттай үр дүнд хүрээгүй байгааг зарласан байна.  Туркийн тал Оросын санал болгосон  газрын  зураг  төлөвлөгөөг  хүлээн аваагүй  ч  хэлэлцээгээ цаашид  үргэлжлүүлэхээр тохирсныг мэдэгдсэн юм.

Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоган нарын Сочи хотноо гарын үсэг зурсан гэрээгээ хэрэгжүүлэхийг Анкара  шаардаж байгааг  онцоллоо.

Энэ гэрээнд  2 тал  Сирийн  засгийн газрын  хяналтад байдаггүй  бүс нутгийн дагууд   гал зогсоох бүс байгуулах   тохиролцоо багтсан  байгааг  тэрээр сануулсан. Харин Турк  улс  Идлиб дэх  аюулгүйн  бүс дэх ажиглалтын цэгүүдээ  шилжүүлэн  байршуулах  төлөвлөгөөгүй байгааг тэрээр мэдэгдсэн байна.

Exit mobile version