Энтертайнмент

Б.Ууганбаатар: Саид Моллайе Монгол улсын өмнөөс “Токио 2020”-д орох эсэхийг ОУОХ шийднэ 0 Tweet

Нийтэлсэн

Жүдогийн ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллайе Иран улсын өмнөөс барилдахаа больж, Монгол иргэншил авсан ч Ираны Жүдо Бөхийн Холбоо түүнийг нь зөвшөөрөхгүйгээр үл барам, ОУ-ын спорт арбитрын шүүхэд өгөөд буй талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл Саид Моллайе хоёрдугаар сарын 21-23-ны хооронд болох “Дюссельдорф”-ын Их дуулгад өрсөлдөх Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ. Алдарт жүдочийн замнал аль улсын нэр дээр үргэлжлэхийг Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Ууганбаатараас тодруулахад:

-“Саид Моллайе Монголын нэрийн өмнөөс барилдахад асуудал байхгүй. Олон Улсын Жүдо бөхийн холбооноос түүний иргэншлээ сольсон шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн учраас манай улсын өмнөөс тэмцээн уралдаанд оролцох бүрэн эрхтэй. Ираны тал л үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

-Харин түүнийг “Токио 2020” зуны олимпийн наадамд оролцох эсэхийг Олон Улсын Олимпийн Хороо шийднэ” хэмээн мэдэгдлээ.

Ямартай Саид Моллайегийн Монгол улсын нэрийн өмнөөс оролцох хоёр дахь тэмцээн нь “Дюссельдорф”-ын Их дуулга болж байна.

Дашрамд дуулгахад 120 орны 427 эрэгтэй, 291 эмэгтэй жүдоч оролцохоор бүртгүүлсэн уг тэмцээнд манай улсаас 12 эрэгтэй, 8 эмэгтэй жүдоч хүч үзнэ.

Exit mobile version