Эрүүл мэнд

АФРИК ЭР ТУРАХЫГ ХҮСЧ, ГЭХДЭЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН БЯРТАЙ НЭГЭН БОЛЖЭЭ

Нийтэлсэн

Хамгийн хүчтэй африк хүнд тооцогддог Буркина-Фасо улсын оршин суугч дэлхийн шинэ амжилт тогтоохоор бэлтгэл хийж байгаа тухайгаа ярьжээ.  Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Төмөр Биби гэдэг хочтой Чек Ахмед Аль-Хассан Сану дэлхийд хамгийн хүнд гуалин өргөснөөр Гиннессийн номд орох бодолтой байгаа ажээ. 2012 онд 220 кг жинтэй гуалин өргөсөн Литвын Жидрунас Савицкас өмнөх дээд амжилтыг тогтоосон юм. Төмөр Бибигийн өмнөх оролдлого бүтэлгүй болж, хэрэгтэй жинг өргөхөд  найман килограмм дутсан байна.
Спортод дуртай хэдий ч,  Төмөр Биби хүүхэд байхаасаа илүүдэл жинтэй нэгэн байсан учир турахыг хүсдэг байжээ. “Би спортын бараг бүх төрлөөр хичээллэж байсан ч,  миний биеийн хэлбэр галбир эдгээр төрөлд амжилт гаргахад саад болж байсан юм.  Бусад хүүхэд намайг  элдвээр шоолдог байсан” гэж тэр хэлсэн байна. Тэр үе тэнгийнхнээсээ биеэр  мэдэгдэм том байсан бөгөөд  гэсэн ч турах гэсэн элдэв оролдлого нь үр дүнгүй болдог байжээ. Одоо тэр дэлхийн хамгийн бяртай эрэгтэйчүүдийн нэгэнд тооцогдож байна.
2013 онд Төмөр Биби бодибилдийн тэмцээнд анх удаа түрүүлж байжээ.  Одоо  тэр 180 кг жинтэй бөгөөд  өмнөхийнхөөсөө илүү ихийг иддэг болсон байна. “Өдөрт би найм хүртэл тахиа иддэг. Ингэснээр би хангалттай хэмжээний уураг авдаг. Түүнчилэн жимс жимсгэнэ, зөв нүүрс ус хэрэглэдэг” гэж тамирчин тайлбарлажээ.
Бүдүүнээсээ болоод сургуульдаа элдвээр шоолуулдаг байсан английн Дарем гүнлэгийн Дарем хотын оршин суугч бодибилдийн тамирчин болж байсныг нэгдүгээр сард мэдээлж байсан юм.  Тэр 64 кг хаяж, 88 кг хүртэл турж чадсан байна.

Exit mobile version