Бидэнтэй нэгд

Улс төр

АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?

Нийтэлсэн

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Ө.Шижирт “өвлүүлж”, өөрөө АН-ын дарга С.Эрдэнийн албан бус зөвлөлийн ажилд “томилогдон” ирсэн З.Энхболдын улс төрийн нүүдлийг таамаглахад хэцүү биш. Хэдийгээр аль нэг тойргийг өмчилж аваад, амиа бодох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн түүний хэвлэлийнхэнд өгсөн тайлбар бол ердөө өнгөлөн далдлалт байв.

Тэр УИХ-ын сул гишүүн болохын тулд С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллах хүн биш. Тэгээд ч З.Энхболдыг АН-ын даргын ахлах зөвлөхөөр очсоны дараахан С.Эрдэнийг яллагдагчаар татсан тухай мэдээлэл цацагдсан нь тохиодол гэхэд дэндүү гэнэн дүгнэлт болно.

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулснаар Н.Алтанхуягаас засгийнх нь тамгыг Ч.Сайханбилэг, намынх нь тамгыг З.Энхболд авсан. Ингээд З.Энхболдоор удирдуулсан Ардчилсан нам өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд 35 суудлаа 8 болгож, гудамжинд бүгдээрээ гарцгаасан билээ. Эрх барьж байсан намаа лааз өшиглүүлэхэд хүргэсэн буруугаа З.Энхболд одоо ч ойлгоогүй, хэлсэн үгнээс нь харвал “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос авч ирж, зуун хувь Монголын компани болгосон Ч.Сайханбилэгийн буруу гэсэн ташаа ойлголттой явдаг аж.

Сонгуулийн дараа намаа ялагдалд хүлээлгэсэн хариуцлагаа хүлээж, албан тушаалд очихгүй гэж мэдэгдэж байсан ч төд удалгүй Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж дэвшсэн. Өөрийг нь болон даргыг нь шүүмжилсэний төлөө үзэл бодол өөр АН-ын гишүүдийг хууль, шүүхээр айлгасан хүн бол З.Энхболд.

Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, С.Баярцогт гээд З.Энхболд, Х.Баттулга хоёрын хорхойтой араанд зуугдагсад олон. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үед Х.Баттулгын төмөр замын хэрэг хууль, шүүхээр шалгагдаж эхэлсэн. Тавантолгойн асуудлаас болж З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр таарч тохирохгүйд хүрсэн. Тиймээс түүнээс хариугаа авах сонирхол З.Энхболдод ч, Х.Баттулгад ч бий биз.

Энэ удаад Ардчилсан намыг С.Эрдэнээс авах Ерөнхийлөгчийн даалгавартайгаар З.Энхболд төрхөмдөө буцаж ирлээ. Үүний өмнө ҮАБЗ-ийн дарга Х.Баттулга улс төрийн ахлах зөвлөх Н.Алтанхуягаа АН-ыг хуваах, хагаралдуулах үүрэг даалгавартайгаар ажлаас нь “чөлөөлсөн”. Өнөөдөр Н.Алтанхуягийн дайсан нь АН болсон.

Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай “муудалцсан” гэх яриа бол зориудаар тарааж буй цуу үг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс болж Ерөнхийлөгч түүнийг “хөөж явуулсан” нь бүр ч худлаа. Тэдний өнгөлөн далдалтын ард нуугдаж буй жинхэнэ үнэн нь З.Энхболд АН-ыг “албан бус” дарга болох юм. АН-ын дараагийн даргад Х.Баттулга, З.Энхболд хоёрын сойж байгаа хүн нь УИХ-ын гишүүн З.Нарантуяа.

Мэдээж, олон нийтэд нэр цэвэр, мэдлэг боловсролтой кандидатын хувьд АН-ын дэмжигчдэд таалагдаж таараа. Ард нь З.Энхболд, Х.Баттулга хоёр хүссэн суудалдаа суух тухай тохиролцсон ч биз.

Товчхондоо, УИХ-ын 2020 оны сонгуульд С.Эрдэнэтэй АН ялалт байгуулах нь Х.Баттулгад ч З.Энхболдод ч ашиггүй. Нэг удаа алх барьсан З.Энхболд хоёр дахь удаагаа алх барьж чадахгүй. Тэр өөрөө ч УИХ-ын даргыг сонирхохгүй байгаа биз. Харин түүний сонирхож буй гол албан тушаал бол Ерөнхий сайд. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, сайд нартайгаа хариуцлага тооцох эрхтэй болсон. Түүний энэхүү амбицад саад болох хүн АН-д өнөөдөртөө С.Эрдэнэ болж байна.

АН-ын даргаар З.Нарантуяаг тавьж, сонгуульд ялалт байгуулбал З.Энхболд Ерөнхий сайд болно гэсэн үг. З.Нарантуяаг УИХ-ын дарга болгох тохиролцоо явагдах биз. Харин 2021 онд  Ардчилсан намаас Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь хэн ч саад болохгүй. АН-аас Х.Баттулга нэр дэвшихгүй бол ялалт байгуулах магадлал бага.

З.Энхболд, Х.Баттулга хоёр Путин, Медведев нарын замаар замнахыг хүсч буй нь тэдний нүүдэл, суудлаас товч бөгөөд тодорхой харагдаж байна. Одоо Х.Баттулгад У.Хүрэлсүх хэрэггүй. Түүнийг тойргийн гадна үлдээж, Х.Баттулга З.Энхболд хоёрын тоталитар дэглэм тогтоох санаархал АН-ыг авах ажиллагаагаар эхэллээ.“Батмөнхийг хаан болгоод би өөрөө хатан нь болно” гэдэг шиг.

Журмын нөхдөө АТГ, хууль, шүүхээр айлгаж, Ерөнхийлөгчийн засаглалыг ил цагаан сурталчилж байсан З.Энхболд, Х.Баттулга нар ардчиллыг тугаа болгож, хүний эрх, эрх чөлөөг үзэл баримтлалдаа суулгаж ирсэн АН-д алхаж орох нэр нүүр бий гэж үү?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа