Улс төр

Б.Энх-Амгалан: Дарханы замыг VI сарын 20-н гэхэд ашиглалтад оруулахаар хичээж байна

Нийтэлсэн

Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын гэрээний хугацаа 2020 оны зургадугаар сар бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр гүйцэтгэгч компаниудтай уулзан, төлөвлөгөө гаргасан байна. Ингэхдээ гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, хяналт инженерүүд, төслийн нэгжтэй хамтарч өдөр бүрээр төлөвлөгөө гаргахад 2020 оны зургадугаар сарын 15-20-н гэхэд замыг ашиглалтад оруулах боломжтой гэсэн дүгнэлтийг хэд хэдэн компани гаргасан гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэллээ.

Харин уг замын ажлын II, IV дүгээр хэсэгт ажиллаж буй компаниуд энэ уулзалтад ирээгүй бөгөөд хоёрдугаар сард ирэх байсан ч онцгой нөхцөл байдал үүсээд ирэх боломжгүй болсон гэжээ.

Тиймээс өнөөдөр видео дуудлага хийж нөхцөл байдлыг ярилцсан байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “II, IV дүгээр хэсэгт ажиллаж буй компаниудад Монголд форс-можар буюу онцгой нөхцөл байдал үүсээгүй, ажлаа хий, гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан. Хэрэв гэрээ цуцалбал Азийн хөгжлийн банк, Сангийн яамны хийсэн хэлэлцээрийн хүрээнд I, III, V дугаар хэсэгт ажиллаж буй компаниудад эрхийг нь шилжүүлж болно. Бид Дарханы замын ажлыг төлөвлөгөөний дагуу хийх гэж, зургадугаар сард багтаан замыг ашиглалтад оруулах гэж хичээж байна. Гэвч коронавирусийн асуудал хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байна. Гүйцэтгэж буй компаниуд өөрсдийн техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилчдыг оруулж ирэх санал тавьж байна. Бид Улсын Онцгой комисст санал тавина. Инженер, техникийн ажилтнууд хэрэглэж буй техник хэрэгслийн тохиргоо яалт ч үгүй хятад хэл дээр ажиллаж байгаа учраас үүнийг харж үзнэ.

Exit mobile version