Нийгэм
“Гаалийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийлээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминШинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Гаалийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийж, мэргэжлийн ангийндараах бүлгүүдийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг баталлаа. Үүнд:
1.“Гамшгийн үед байгууллагын аврах, гал унтраах бүлгийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”,
2.“Гамшгийн үед байгууллагын хэв журам сахиулах, эд хөрөнгө хамгаалах бүлгийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”,
3.“Гамшгийн үед байгууллагын цахилгаан, дулаан, сантехникийн ослын бүлгийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”,
4.“Гамшгийн үед байгууллагын эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бүлгийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”.