Зөвлөгөө

Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Нийтэлсэн

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/22 тоот “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд хэрэглэж буй хуванцар сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зах худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр “Нийлэг, хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0.017 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаалах үйл ажиллагаанд сав, баглаа, боодлын зориулалтаар ашиглаж байсан үйлдлийг илрүүлж, 3 төрлийн үнэлгээтэй, 3 төрлийн хэмжээс бүхий /10, 50, 100 төгрөгийн/ 1935 ширхэг, нийт 74500 төгрөгийн үнэ бүхий нийлэг хальсан уутыг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч устгуулахаар Чингэлтэй дүүргийн орон тооны бус Зөвлөлд хүргүүлж ажиллалаа.

Exit mobile version