Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Түмэнцэнгэл: Зээлийн хүүг зогсоох хэмжээнд хүртэл нөхцөл байдал хүндрээгүй байна

Нийтэлсэн

Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан Монгол Улсын төдийгүй дэлхийн олон орны эдийн засагт сөрөг нөлөөлөл гарч байна. Тэгвэл Монгол Улсад шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэйгээр эдийн засагт ямар сөрөг нөлөө гарч байгаа талаар Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.

-Үндэсний статистикийн хорооноос 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан. Эдийн засагтай холбоотой үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд буурч байгаа талаар мэдээллээ. Монголбанк ч гэсэн судалгаа, тооцоолол хийж байгаа байх?

-Коронавирусийн асуудал нэгдүгээр сарын сүүлээс эрчимжсэн болохоор тухайн сарын тооноос бүрэн харагдахгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой экспорт, үзвэр үйлчилгээ, тээвэр гэх мэт нөлөө нь шууд мэдрэгдэж буй салбаруудад эдийн засгийн нөлөөлөл нь ямар байсныг харна гэвэл хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг л хүлээх хэрэгтэй. Нэгдүгээр сарын хувьд, экспорт 24 хувь агшсан гэх мэт үзүүлэлт нь шинэ төрлийн коронавирус гэхээсээ зэсийн баяжмал дахь агууламж буурч буй, Хятадын цагаан сартай холбоотой хил хаагдаж нүүрснээ тээвэр буурсан зэргээс голлон шалтгаалсан.

-Хоёрдугаар сар ингээд дуусаж байна. Гуравдугаар сард нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдэг ерөнхий тооцоог хийж байгаа биз дээ?

– Эдийн засгийн нөхцөл байдал яах вэ гэдэг нь хоёр зүйлээс хамаарна. Хятадууд энэ өвчнийхөө тархалтыг хэр богино хугацаанд хяналтдаа оруулж чадах вэ.  Хяналтад авсныхаа дараа эдийн засгаа тэлэх бодлогыг хэр богино хугацаанд хийх вэ гэдэг хоёр зүйлээс хамаарна. Одоогоор нөхцөл байдал хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Харин Олон улсын шинжээчдийн дүгнэлтийг харахад, гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр оргил үе нь өнгөрчих болов уу. Хоёрдугаар улирлаас эдийн засаг нь сэргэх байх гэсэн төсөөллүүдийг хийгээд байгаа.

Хэрвээ энэ төсөөлөл биелэлээ олох юм бол sars-ын үеийнх шиг эдийн засаг огцом уначихаад эргээд хурдтай сэргэж магадгүй. V хэлбэртэй сэргэлт гэдэг юм.  Одоо Хятадын бүх үйлдвэрлэл, үйлчилгээ нь 30-50 хувь агшчихсан байна. Хөл хорио тогтоогоод, вирус дэгдэж байгаа муж, ойролцоо хотуудад хүмүүс гэрээсээ гарах нь хүртэл хориотой байгаа. Хятадын цагаан сараар ийш тийшээ явчихаад, буцаж хариагүй хүмүүс ч цөөнгүй бий. Үйлдвэрлэл нэлээд саарчихсан байна. Дээрээс нь Хятадад үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай том компаниудын үйл ажиллагаа хумигдсан байна. Apple гэхэд бүх дэлгүүрүүдээ хаасан. Зарим олон улсын компаниуд  Хятадаас авдаг сэлбэг хэрэгслээ өөр орноос авахаар зохион байгуулж байна. Вирусийн тархалт зогсож, бүрэн хяналтад авах хүртэл эдийн засаг огцом агших байх. Хятадын эдийн засагт ийм дүр зураг ажиглагдаж байгаа. Гэхдээ Хятадын бодлого тодорхойлогчид эдийн засгийн зорилтоо мөн чухалчилж байгаа тул вирусийн тархалтыг хяналтад оруулсны дараа эргээд эдийн засгаа хурдтай тэлэх бодлого явуулах хүлээлттэй байна.

-Монголын эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Одоо эдийн засагт нөлөөлж байгаа гол сувгууд нь гадаад худалдаа, мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой эдийн засгийн зарим салбаруудын үйл ажиллагаан дээрх хязгаарлалтууд болж байна. Энэ нь төлбөрийн тэнцэл, улсын төсөв, санхүүгийн зах зээл, бодит эдийн засагт мэдээж тусгалаа олно.

Худалдааны сувгийн хувьд, манай улс Хятад руу экспортынхоо 90 хувийг гаргадаг, импортынхоо 30 хувийг өмнөд хөршөөсөө авдаг. Одоо хил дээр тодорхой хязгаарлалтууд хийгдсэн байгаа нь зарим салбарт шууд мэдрэгдэж байна. Уул уурхай, тээвэр, боловсруулах үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа гээд салбаруудыг нэрлэж болно.

Вирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн хувьд, хөлийн хорио цээрийн нөлөөлөл ялангуяа үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлал зэрэг салбаруудад хүчтэй мэдрэгдэж байна. Үзвэр үйлчилгээний газрууд хаалттай, Цагаан сарын баяртай холбоотой бизнесийн үйл ажиллагаа хумигдсан, олон улсын зарим нислэгүүд цуцлагдсан, аялал жуулчлалын арга хэмжээнүүд эхний улиралд хийгдэхгүй болсон. Ер нь нөлөөллийг мэдрэхгүй салбар маш цөөхөн. Мэдээлэл, харилцааны холбооны салбарт л нөлөөлөл арай бага байх. Хүмүүс гар утас, интернэтээ хэрэглэдгээрээ хэрэглэнэ. Гэхдээ вирусаас урьдчилан сэргийлэх нь цаашдын эдийн засгийн тогтвортой байдалд маш чухал учраас иймэрхүү богино хугацааны сөрөг нөлөөллийг давж гарах нь чухал. Бизнес эрхлэгчдийг ч, Монголын эдийн засгийн хувьд ч бидний дархлааг шалгасан зүйл болж байна.

-Энэ нь эдийн засгийн өсөлтөд яаж нөлөөлөх вэ. Өнгөрсөн жил эдийн засаг 5.1 хувиар өссөн. 2020 онд энэ өсөлт буурах болов уу?

– Нэгдүгээр улирал Монголын эдийн засаг идэвхжил бага үе байдаг. Тэгэхээр хаврын бизнес идэвхжлийн үе эсвэл намар, өвлийн бэлтгэлийн үетэй харьцуулахад, вирустай холбоотой эдийн засагт үзүүлэх сөрөг импакт нь харьцангуй бага. Вирусийн тархалт хяналтад ороод, бизнесийн үйл ажиллагаа хэвийн горимдоо орчихвол эдийн засаг эргээд хурдтай сэргэх боломжтой.

Харин сөрөг нөлөөлөл нь нэг улирлаас хэтрээд, хэд хэдэн улирлыг дамнаад эхэлбэл эдийн засаг нэлээд хүндрэх эрсдэлтэй. Хамгийн муу тохиолдолд вирус Монголд ороод ирвэл бизнесийн үйл ажиллагаа, нийт эдийн засагт хүнд цохилт болох тул үүнээс сэргийлэх арга хэмжээ юу юунаас чухал юм.

-Зарим эдийн засагчид хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт зогсвол 800 сая ам.доллар алдах магадлалтай гэж яриад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай улс жилдээ 30 гаруй сая тонн нүүрс экспортолдог. Өнгөрсөн жил 36 сая тонныг гаргасан. Тэгэхээр сардаа 2-3, сайн үедээ 4 сая тонн нүүрс гаргачихдаг гэсэн үг. Үүнийгээ зах зээлийн үнээр үржүүлээд үзвэл, жилдээ 2-3 тэрбум ам.долларын экспортын орлогыг нүүрснээс олдог. Түүнийгээ 12 сард хуваавал сардаа 200-300 сая ам.доллар олох боломжоо алдана гэдэг тооцоолыг хийсэн болов уу. Гэхдээ халдварт өвчин бол гэнэтийн хүчин зүйл. Хятадын үйлдвэрлэл үйлчилгээний салбарууд нь зогсонги байдалтай болчихсон, эрэлт харьцангуй бага, гаднаас нүүрс гэлтгүй бусад барааны импорт нь эрс багасчихлаа. Одоогоор гол фокус нь вирусын тархалтыг хяналтанд оруулахад анхаарч байх шиг байна.

Нүүрсний экспортын хувьд, хэвийн үед 1000 орчим автомашин өдөртөө хилээр гардаг тул энэ мэдээж вирус тархах нэг бодит эрсдэл мөн. Манай улсын хувьд БНХАУ –тай адил өвчинтэйгээ тэмцэх санхүү, хүний нөөцийн боломж, эрүүл мэндийн систем бий бил үү. Энэ мэт эрсдэлүүдээ бодоод үзвэл, богино хугацааны зайлшгүй арга хэмжээнүүдээ авах л ёстой. Өвчин намдаад, буцаад экспортоо хэвийн үргэлжлүүлбэл орлогоо олох боломжтой шүү дээ.

Монгол улсад богино хугацаанд аливаа шокыг даваад гарах нөөц харьцангуй сайтай байгаа. Төв банкны валютын нөөц 4 тэрбум ам.доллар давчихсан байна. Гол стратегийн хүнс болон мах, гурил, ногоогоор дотоодын хэрэгцээг 3-5 сар хангачих хангалттай нөөц байгаа учраас хилийн хорио тогтоосон нь иргэдийн амьдралд хүнд цохилт болох нь харьцангуй бага. Гол нь хүмүүс буруу мэдээлэлд автах, дэлгүүрийн лангууг хоосолж, түүнээс үүдэлтэй үнийн өсөлт гарвал сөрөг нөлөөтэй.

-Зарим УИХ-ын гишүүн яаралтай банкны зээлийн хүүг зогсоо гэх утгатай зүйл ярьсан. Зарим эдийн засагчид ч иймэрхүү санал, гаргалгааг ярьж, иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж эхэллээ.  Энэ талаар та юу хэлэх вэ?

-Иймэрхүү асуудлыг маш нарийн судалгаа, тооцоотой л шийдэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр шийдсэнээр хэзээ ч сайн үр дүнд хүрэхгүй. Вирусийн тархалтын гол цөм болсон Хятад улс ийм арга хэмжээ аваагүй байхад бид энд тийм шийдэлд хүрнэ гэвэл арай л эртэдсэн хэрэг болох байх. Гол нь өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх түвшинд сайн авах, хүн бүр дор бүрээ  амны хаалтаа зүүж, гараа ариутгаад, аль болох олон нийтийн газраар явахаас зайлсхийж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг сонсох нь зүйтэй. Харин вирусийн голомт болсон улс нь аваагүй арга хэмжээг бид түрүүлж авна гэдэг тийм ч оновчтой биш.

-Нэр бүхий эдийн засагчид улсын төсвийг яаралтай тодотгох шаардлагатай гэж яриад байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн орлого 200 гаруй тэрбумаар тасарсан ч тодотгол хийхгүй гэж мэдэгдсэн. Төсөв тодотгох ёстой гэдэгт та ямар байр суурьтай байна вэ?

– Гэнэтийн хүчин зүйлээс хамаарч, төсөвт орлого талдаа эрсдэл учирч байгаа. Гэхдээ цаашид энэ нөлөө хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс бүх зүйл хамаарах байх. Төв банк төсвийн бодлого хариуцаж байгаа яаманд хийх ажлыг нь зааж зөвлөмж өгөх нь бидний үндсэн ажил биш. Төв банк төсвийн бодлого ямар байхаас үл хамаараад өөрт хуулиар ногдсон үндсэн зорилт, үнийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг  зорилтот түвшинд байлгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлдэг.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа