Дэлхий

Хятад улсын иргэдийг ялгаварлан гадуурхах үзэгдэл туйлдаа хүрчээ

Нийтэлсэн

Коронавиурсийн халдвар тархсанаас хойш Франц, Австралийн сонинуудад “Шар аюул”, “Вирустэй хятад панда”, “Хятад хүүхдүүд гэртээ үлд” зэрэг гарчигтай нийтлэлүүд гарч эхэлсэн билээ. Тэгвэл саяхан Австралийн Перт хотод амьдардаг Ази уламжлалтай нэгэн гэр бүлийг “вирус” хэмээн доромжилж халдсан хэрэг гарчээ. Гэрийнх нь гадаах орчныг шүршигч будаг ашиглан бохирдуулж мөн автомашин дээр нь өндөг шидэж танхайрчээ. Энэ талаар Пийри Янг гэх өөр өөрийн цахим хуудаснаа  “Энэ бол ялгаварлан гадуурхах үе биш, дэмжиж туслах үе” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Түүний постыг харсан хүмүүс “Цочирдмоор! Жигшүүртэй, хүлээн зөвшөөрөгдөхгүй зан үйл. Тэднийг үзэн ядаж, айхаас илүүтэйгээр өрөвдөж, туслах ёстой. Удахгүй энэ цаг, үе дуусна гэж найдаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

Япончууд Хятад улсын “Биотеррорист” хэмээн үзэх болжээ. Учир нь тэд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирусийн хямралыг хэрхэн даван туулж байгааг буруу мэдээлсэн нь “унаж байхад Хятад руу өшиглөсөн” явдал боллоо хэмээн CGTN телевизийн нэвтрүүлэгч Лю Син мэдээлжээ. Харин Сингапур, Малайзад хэдэн зуун мянган хүн хятад иргэдийг улс оронд нь оруулахыг бүхэлд нь хориглохыг уриалсан онлайн өргөдөлд гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын засгийн газрууд зарим тохиолдолд хориотой арга хэмжээ авсан байна. Үүний зэрэгцээ, дэгдэлт тасралтгүй үргэлжилж байгаа тул гадаадад байгаа Хятад, Ази хүмүүсийн хувьд ялгаварлан гадуурхах үзэгдэл, цөхрөл улам бүр гүнзгийрэх болжээ.

Хятад гаралтай Итали залуу маск зүүж, хүн ам ихтэй газруудын дунд зогсоод “БИ БОЛ ВИРУС БИШ, БИ ХҮН БАЙНА” гэсэн утга бүхий самбартай зогсож өөрийгөө илэрхийлсэн. Европчуудын арьс өнгөөр ялгаварлах байдал одоог хүртэл тасрахгүй байна.

Exit mobile version