Дэлхий
Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан…
Хоёрдугаар сарын 6-нд автын хөнгөн ослоор эмнэлэгт хүргэгдсэн Х, 61 настай эмэгтэй. Эмчилгээний үед 38.8 хүртэл халуурсан, эмч 2/8-нд шинжилгээ хийе гэхэд хариуд нь би Хятад яваагүй, өвчтэй хүнтэй контакт үүсгээгүй зүгээр гэж цааргалж.
2/11-нд дахиад халуураад эмчийг хэлэхэд мөн л адил шинжилгээ өгөөгүй. Солонгост хүчээр шинжилгээ авч болдоггүй бна. 2/14-нд шээсний шинжилгээнээс нь COVID-н шинж илрэхэд эмч дахин шинжилгээ хийе гэхэд хөгшин үгүй гээд эмнэлгээс гараад явсан. Эмнэлгээс гарснаас хойш 1000 орчим хүн цугладаг сүмийн цуглаандаа 2/9, 16-нд явсан.. Мөн 7 хоногт маш олон газраар явж. Одоо цуглаанд явсан 1001 хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж бна. Эдгээрээс 396 хүнтэй нь огт холбогдож чадаагүй хаана яваа нь тодорхойгүй. Цаашдаа халдварласан хүний тоо эрс нэмэгдэх магадлал бна гэнэ.