Эдийн засаг

Иргэд ногдол ашгийн дансаа онлайнаар нээлгэх боломжтой

Нийтэлсэн

“Эрдэнэс тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг байгууллагуудын төлөөллүүд ногдол ашгийн талаар мэдээлэл хийж байна. Ногдол ашгийн хувьд нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг оногдож байгаа юм.

Иргэдийн зүгээс ногдол ашгаа авахын тулд юун дээр анхаарах вэ гэхээр өөрт байгаа хувьцаагаа шалгана. Дараагаар брокер дилерийн компанид бүртгэлтэй эсэхээ шалгаад, бүртгэлгүй бол данс нээлгэх юм. Уг дансны бүртгэлээ баталгаажуулахдаа өөрийн эзэмшлийн арилжааны банкны дансаа давхар холбуулах ёстой. Учир нь иргэдийн хувьцаанд ногдох ашгийн мөнгийг арилжааны банкны дансны дугаараар нь дамжуулан олгох юм.

Хөл хорио тогтоосон үед брокер дилерийн компаниас сонгож, онлайнаар бүртгүүлэх боломжтой юм байна.

Аль болох баярын өдрүүдэд хөл хөдөлгөөн их үед оочер дугаар үүсгэхгүйн тулд өөрсдийн ухаалаг утсаараа үнэт цаасныхаа дансыг нээх боломж бүрджээ.

Харин нас барсан иргэдийн хувьд хувьцаа хадгалагдаж байгаа юм байна. Тэдний хувьцаа, ногдол ашгийн хууль ёсны өв залгамжлагч нь өв залгамжлагчийг гэрчилгээг авчран авах боломжтой аж. Гэхдээ одоогийн байдлаар материал бүрдүүлэлт дээр нэмж шаардагдах бичиг баримт тодорхойгүй байна.

Exit mobile version