Бидэнтэй нэгд

Дэлхий

Гар утасны хаягдалд сануулга өгсөн олимпын медаль

Нийтэлсэн

Япончууд “Токио-2020” зуны олимпийн 5000 ширхэг медалийг гар утасны хаягдлаар хийчихсэн. Тэд энэ медалиудыг хийхэд шаардлагатай хоёр тонн орчим алт, мөнгө, хүрлийг гаргаж авахын тулд ард түмнээсээ туслалцаа хүссэн юм. Хуучин гар утас болон жижиг оврын цахилгаан бараануудаа энэ ажилд хандивлахыг уриалсан нь 2017 оны дөрөвдүгээр сар байв. Гар утас болон жижиг оврын цахилгаан бараануудыг цуглуулах хайрцаг савнуудыг Японы төрийн захиргааны байрууд болон гар утасны дэлгүүрүүдийн үүдэнд тавьснаар иргэд нь хогоо хандив болгож эхэлсэн байна.

Ингээд төслийг хэрэгжүүлсэн Японы “NTT Docomo” хөдөлгөөнт компани хоёр жилийн дотор Токиогийн олимпийн медалийг хийх 80 мянган тонн гар утас болон бусад экектрон материалыг цуглуулж чаджээ. Ойролцоогоор 6.2 сая ширхэг гар утасны хаягдал цугларсан байна. Энэ их төхөөрөмжөөс ердөө 32 кг алт, 3500 кг мөнгө, 2200 кг хүрэл, багахан зэс, цайрыг гаргаж авчээ. Өөрөөр хэлбэл, бүх дэлхийн эв найрамдлын баталгаа Олимпийн наадмыг зохион байгуулахдаа бусад улс орон шиг зүгээр л уул уурхайн компаниудаас медаль хийх материалаа худалдаад авчихсангүй.

Ашигт малтмалын нөөц багатай Япон улсын хувьд хэдийгээр цаг хугацаа, хөдөлмөрийн хувьд нүсэр ажил болсон ч маш оновчтой шийдэл болсныг дэлхийн улс орнуудын удирдлагууд сайшаажээ.

Өдөр бүр хэдэн мянгаараа хаягдаж байгаа аюултай хог хаягдлын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах энэхүү асар том төсөлд ямар олон хүн оролцож, ямар их хөдөлмөр зарцуулсныг дээрх тооноос харж болно. Энэ төсөл нь тогтвортой хөгжлийг дэмжихээс гадна олимпийг зохион байгуулах зардлыг бууруулж, байгальд шууд хаягдах гар утасны тоог багасгаж чадсаныг зохион байгуулах хорооны дарга Кожи Мүрофүши хэлжээ. Мөн Олимпийн медалийг хийх ажилд япон хүн бүрийн хувь нэмэр орсныг онцолсон байна.

Хог болгон хаясан ухаалаг гар утас, таблет зэрэг цахилгаан эд зүйлсийн дотор үнэт металл, газрын ховор элемэнтүүд, тухайлбал цагаан алт, паллади, алт, мөнгө, лити, кобальт, болон никель зэрэг нь бага хэмжээгээр агуулагдаж байдаг аж. Харин автомашин болон гэрийн цахилгаан бараа, тухайлбал хөргөгч болон агааржуулагчинд төмөр, зэс, хар тугалга, цайр зэрэг үндсэн металлууд байдаг байна.

Ашигт малтмалын нөөц багатай Япон улсын хувьд хэдийгээр цаг хугацаа, хөдөлмөрийн хувьд нүсэр ажил болсон ч маш оновчтой шийдэл болсныг дэлхийн улс орнуудын удирдлагууд сайшаажээ.

Олимпийн наадмыг зохион байгуулахдаа бусад улс орон шиг зүгээр л уул уурхайн компаниудаас медаль хийх материалаа худалдаад авчихсангүй.

Дахин боловсруулалт хийдэг компаниуд хаягдал цахилгаан бараа болон үйлдвэрийн хог хаягдлыг олон тонноор нь худалдан авдаг. Хятад, Энэтхэг, Индонез зэрэг улсууд энэ төрлийн үйлдвэрлэлд тэргүүлдэг. Гэхдээ үйлдвэрлэл нь хаягдлаа гүйцэх ямар ч боломжгүй, улам их асуудал дагуулж байгааг онцолж байна. Тухайлбал, үйлдвэрлэлээрээ тэргүүлж байгаа дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад ялангуяа хуучин гар утасны хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулах вэ гэдэг том асуудал болжээ.

Хятадын хэрэглэгчид дунд явуулсан судалгаагаар хүн амын 50 хувь нь 18 сар тутамд гар утсаа сольдог байна. Үүний улмаас одоо тус улсад ашиглахаа больсон нэг тэрбум гаруй гар утас хог болон хөглөрч байгаа аж. Тэд дахин боловсруулалтаараа мөн л дэлхийд тэргүүлдэг ч хаягдал гар утасныхаа ердөө хоёр хувийг л дахин боловсруулж амждаг аж. Учир нь, гар утсыг дахин боловсруулах өртөг маш өндөр. Тухайлбал, “iPhone” утсыг дахин боловсруулах үнэ дунджаар 3000 юань буюу 460 ам.доллар байна. Шинэ утас худалдаж авах зардлын тал үнээр дахин боловсруулах нь асуудал дагуулж байна.

Уг нь хуучирсан гар утасны 98-аас дээш хувийг дахин боловсруулж ашиглах боломжтой байдаг ажээ.

“Бидний ихэнх нь гар утсыг хогийн саванд хаягүй байх ёстойг мэддэг. Утсанд олон төрлийн металууд байдаг бөгөөд тэдгээрийг нийлүүлэлтийн хэлхээнд буцаан оруулах боломжийг дахин боловсруулалт олгодог. Гэхдээ манай улсын хувьд иргэдийн маань дөрөвний гурав нь үүнийг мэддэг хэдий ч хаягдал гар утасны ердөө наймхан хувь нь дахин боловсруулагдаж байна” гэж Австралийн “Mobile Muster” дахин боловсруулах компанийн менежер Спиро Калос хэлжээ.

Уг нь хуучирсан гар утасны 98-аас дээш хувийг дахин боловсруулж ашиглах боломжтой байдаг ажээ. Дэлхий даяар өнөөдрийн байдлаар ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 5.8 тэрбумд хүрсэн бөгөөд жил бүр энэ тоо хоёр хувиар тогтмол өсдөг байна. Харин Монголд хамгийн сүүлд буюу 2017 онд хийсэн судалгаагаар 2.4 сая хүн ухаалаг гар утас ашиглаж байна. Энэ нь өмнөх оноосоо дөрвөн хувиар өссөн үзүүлэлт.  Монголчууд гар утасны шинэ загварыг хамгийн өргөнөөр худалдан авч хэрэглэдэг. Мөн ухаалаг утасны хэрэглээгээрээ Азийн орнууддаа эхний байруудад ордог талаар судалгаа байна.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн онд хуучин гар утасны импорт  хоёр дахин өссөнийг мэдээлж байв. Энэ их гар утас хэрэглэгчдийн гар дамжин явсаар эцэст нь хаана очдог вэ гэсэн асуулт үлдэж байгаа юм. Одоогоор хуучин гар утас худалдаж авна гэсэн худалдаачдаас өөр хог хаягдлын менежмент хийж байгаа субьект алга байна. Энэ талаарх судалгаа ч алга. Хогийн цэгт бусад хаягдалтай холилдон хаягдсаар мөнгөн ус, хар тугалга гэх мэт ямар их химийн хорт бодис хөрс усанд шингэж биднийг хордуулж байгааг таамаглах аргагүй. Бид ч эх дэлхийгээ хайрлаж тэг хаягдалтай амьдрах хариуцлагатай цаг үе ирснийг япончуудын олимпийн медаль үйлдвэрлэл харуулж байна.

CGTN мэдээ13 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн