Дэлхий
Филиппинд 220 хос амны хаалттай хуримлав
Коронавирусийн халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж буй энэ үед Филиппин улсын Баколод хотод 220 хос хуримаа хийлээ. Хосууд хуримынхаа үеэрээ хэр хайртайгаа баталж андгай тангараг өргөх ёстой байсан ч вирусийн улмаас цаг хугацаа их шааардана гэж үзсэн тул тус хотын Эрүүл мэндийн яамнаас хосуудад хайраа илэрхийлэх боломжгүй хэмээн мэдэгдэж, тэднийг амны хаалт зүүж, хуримын ёслолдоо оролцохыг шаарджээ.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хосууд эрүүл мэндийн байдлынхаа сүүлийн 14 хоногийн мэдээлэл, аяллын түүхийн талаарх маягтуудыг бөглөсөн байна.
Бакалод хотын ЭМЯ болон Дотоод, орон нутгийн засаг захиргааны газар, Аялал жуулчлалын газартай хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд тухайн улсад олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, оролцох нь аюулгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: CNN