Дүүрэг

Чингэлтэй дүүргийн онцгой комисс хуралдлаа

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газраас Шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг энэ сарын 13 – ны өдрөөс Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Онцгой Комисс өчигдөр /02.21/ шуурхай хуралдаж, Дүүргийн Засаг дарга бөгөөд Дүүргийн Онцгой Комиссын дарга Н.Батсүмбэрэл комиссын гишүүдэд холбогдох чиглэлийн үүрэг даалгавар өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн Дүүргийн Онцгой байдлын Хэлтсийн Орлогч Ахмад Б.Амандых цагийн үеийн байдлыг танилцуулж, мэдээлэл хийлээ.

 

Exit mobile version