Эрүүл мэнд

БНСУ-д монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэв

Нийтэлсэн

НЭМЭЛТ: БНСУ-ын хэвлэлүүдээр коронавирусийн халдвар авсан монгол иргэнийг хоёрдугаар сарын 20-нд Монголоос ирсэн гэж мэдээлсэн ч тухайн иргэн нь хоёрдугаар сарын 12-нд хилээр гарсан болохыг Монгол Улсын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.


БНСУ-ын Кёнги аймгийн харьяа Намянжү хотод Covid-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн нь Бёлнэ  хороонд амьдардаг 35 настай Монгол эрэгтэй гэв. Түүний нэрийг нууцалсан бөгөөд даруй Сөүлийн үндэсний их сургуулийн Бундан эмнэлэгт тусгаарлан, эмчилж байгаа ажээ.

Тэрбээр элэгний өвчлөл болон бөөрний дутагдал гэсэн оноштой бөгөөд биеийн байдал муудсаны улмаас гэртээ хэвтрийн дэглэм сахиж байсан бөгөөд биеийн байдал нь хүндэрч улмаар эмнэлэгт хандсан байна. Түүний шинжилгээний хариу хоёрдугаар сарын 19-нд гарч, коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон ажээ. Харин халдвар авсан замыг олж тогтоож чадаагүй байгаа гэнэ.

Түүний ойр дотны хүмүүс болох эхнэр, эгч зэрэг зургаан монгол иргэнээс коронавирусийн халдварын шинжилгээ авч үзэхэд, хариу нь сөрөг гарсан ажээ.  Түүнчлэн ойролцоох их сургуулиудад энэ тухай мэдээлж, монгол оюутнуудыг шалгах ажил үргэлжилж байгаа аж.

Халдвар авсан монгол эр Намянжүд амьдарч байгаад өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол руу буцсан бөгөөд хоёрдугаар сарын 20-нд Монголоос Намянжүд очжээ.

Эх сурвалж: yunhap news

Exit mobile version