Эрүүл мэнд

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 893 болжээ

Нийтэлсэн

БНСУ-д “COVID-2019” коронавирусний халдварын 60 тохиолдол шинээр илэрч, халдвар авсан нийт хүний тоо 893 болж нэмэгдсэн тухай Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Сүүлд бүртгэгдсэн 60 тохиолдолын 49 нь Тэгү хотоос илрээд байна.

Халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 8 болж нэмэгджээ.

Өмнө нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин халдварт өвчний аюулын хамгийн өндөр буюу “улаан” түвшнийг зарласан билээ.

Exit mobile version